Эхнэрээ зөөлөн зодож болно

2016 оны 05-р сарын 30 өдөр, 18 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Пакистан улсын “Лалын үзэл суртлын зөвлөл” байгууллагаас сахилга батын арга хэмжээ авах үүднээс нөхөр нь эхнэрээ аядуу зөөлнөөр зодохыг зөвшөөрсөн хууль санаачилжээ. Тус байгууллага нь лалын шашинтай холбоотой хууль журам батлахтай холбогдуулан парламентад зөвлөгөө өгдөг Үндсэн хуулийн байгууллага аж. “Express Tribune” сонинд мэдээллэснээр, тус шинэ хуульд “Эхнэр нь нөхрийн зааврыг дагаж мөрдөхгүй, эсхүл нөхрийн хүссэнээр хувцаслахгүй байгаа тохиолдолд нөхөр нь эхнэрээ зөөлөн зодохыг зөвшөөрнө” гэжээ.

Мөн энэ хуулийг хижаб буюу лалын шашны дэгийн дагуу нөхөрт гарсан эмэгтэй хүн гадуур гарахдаа өмсөх ёстой нүүр, биеийг бүхэлд нь халхалсан өмсгөлийг өмсдөггүй, танихгүй хүмүүстэй нөхрийн зөвшөөрөлгүйгээр уулзаж үг сольдог, хөндлөнгийн хүмүүст дуулдахаар хэт чанга ярьдаг ба нөхрийн зөвшөөрөлгүйгээр хөндлөнгийн хүнд мөнгөн туслалцаа үзүүлдэг эмэгтэйчүүдийн эсрэг энэ хуулийг батлахыг санал болгосон байна. “Лалын үзэл суртлын зөвлөл” нь “Эмэгтэйчүүдийн хүчирхийлэлээс хамгаалах хууль”-ийг лалын шашны ёс зүйд нийцэхгүй хэмээн авч үзэхээс татгалзаж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх