УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд “төрөлх сургууль” болох ИРНИТУ /Иркутский национальный исследовательский технический университет/ хуучнаар Эрхүүгийн Политехникийн Их сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт Профессор” цол олгосныг өчигдөр сургууль дээр нь гардууллаа.
Эрхүүгийн Үндэсний судалгааны Техникийн их сургуулийн захирал М.В.Корняков Ж.Бат-Эрдэнэ сайдад хүндэт профессор цолыг гардуулах үеэрээ “1938 онд байгуулагдсан 88 жилийн түүхтэй сургуулиас маань олон мянган мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид улс орны удирдагчид төрж дэлхийн өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байгаад бид баяртай байдаг. Мянга мянган төгсөгчдөөс маань энэ хугацаанд 14-н хүндэт профессор төрсний Монголын талаас хоёрдахь профессорыг Ж.Бат-Эрдэнэ сайдад олгож байна. Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монгол улсдаа үнэлэгдэн Авто тээврийн газрын дарга, БХБЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, улмаар 2017 оны 10 дугаар сараас Зам, тээврийн хөгжлийн сайдаар амжилттай ажиллаж байгаад сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нар нь талархаж эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлээд энэхүү эрхэм хүндтэй цолыг олгож байгааг өнөөдөр гардуулж байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэдгийг онцолсон юм.
Эрхүүгийн политехникийн их сургуулийн 1999 оны төгсөгч, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэд “Хүндэт профессор” цол гардуулах ёслолын ажиллагаанд Монгол улсаас Эрхүү хотноо суугаа консул Л.Амарсанаа, Зам, тээврийн яамны дэд сайд асан 1998 оны шилдэг төгсөгч Х.Ержан болон сайдтай мөр зэрэгцэн суралцаж явсан 20 гаруй нөхөд нь монголоос хамтдаа зорьж очиж энэхүү баярт мөчийг хуваалцсан юм. Тэрээр энэ үеэр Иркутскийн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч, тус сургуулийн Монгол оюутнуудтай уулзан чөлөөт ярилцлага өрнүүлж, дурсгалын зураг татуулж, амьдарч байсан оюутны байраараа зочлон багшилж байсан эрдэмтэн багш нар, найз нөхөддөө хүндэтгэл үзүүллээ.
Мөн энэ өдөр сайд Ж.Бат-Эрдэнэ Эрхүү мужийн захирагч С.Г.Левченкотой уулзан ажил хэргийн яриа өрнүүлж, зам тээвэр болон худалдаа эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Эрхүү мужийн захирагч С.Г.Левченко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зам тээврийн бүх салбарт хамтран ажиллахад таатай байх болноо гэдгээ илэрхийллээ. Тэрээр энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайдад эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргээд “Энэ шагнал бол хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг шинэ шатанд гаргахад чухал алхам төдийгүй Монгол улсаас тус улсад, Эрхүү хотод суралцаж байгаа оюутан залууст урам өгсөн, бидний хамтын ажиллагааг улам өргөжүүлсэн чухал үйл явдал юм гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
