Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, “МАК” ХХК-ийн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх цавын цементний үйлдэртэй танилцаж, тус компаний удирдлагууд, ажилтнуудтай уулзлаа.
МАК евро цемент үйлдвэр нь Данийн вант улсын 130 жилийн түүхтэй “FLSmidth” компанийн техник, технологиор иж бүрэн тоноглогджээ. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад Хятадын “Heng Yuan” компаниас гадна Монголын 71 аж ахуйн нэгжийн 340 гаруй мэргэжилтэн гар бие оролцсон байна. Үйлдвэр байгуулах энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд МАК, Данийн Вант улсын BHF банк болоод “Чингис” бондын санхүүжилтээр нийт 330 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг зарцуулжээ. Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байна.
“МАК евро цемент” үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Монгол улсын төсөвт жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлон валютын гадагш чиглэсэн урсгалыг хаана гэж “Монголын Алт” компанийн удирдлагууд үзэж байгаа аж.
“МАК евро цемент” үйлдвэр 700 орчим ажлын байр шинээр бий болгоод байгаа төдийгүй 400 залуучуудыг орон нутгаас авч ажлын байраар хангаж байгаа нь бүс нутгийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөллийг бий болгосон юм.
Түүнчлэн “Монголын Алт” компани нь цаашид 130 мянган тоннын хүчин чадалтай барилгын болон металургийн Итали технологи бүхий шохойн үйлдвэр, төмөр бетоны Японы тэргүүлэгч технологийн үйлдвэрүүдийг барихаар төлөвлөж буйгаа дурдлаа.
Сайд Х.Баделхан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар “МАК” ХХК-ийн удирдлагуудад хандан;
“Архитектор, инженерүүдийн тооцож , зурж бүтээсэн төслийг бодит барилга, байгууламж болгож, улмаар ашиглалтын хугацаанд тохиолдож болзошгүй байгаль, цаг уурын нөлөөлөл, онц ноцтой хүчин зүйлийг тэсвэрлэж өнгөрүүлэх боломжийг нь тухайн барилга байгууламжид хэрэглэсэн материал бүрийн чанарын үзүүлэлт хангаж өгдөг.
Иймд барилга барих үйлдвэрлэлийн ажлаас түүнд хэрэглэх материалын үйлдвэрлэл нэг алхам түрүүлж хөгжих зайлшгүй шаардлагатай. Тийм ч учраас төр засгаас барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хүртэл батлан хэрэгжүүлсэн.
Манай улсад өнөөдрийн байдлаар барилгын материалын 800 гаруй жижиг дунд үйлдвэрүүд ажиллаж байна. Бүтцээр нь ангилан үзвэл: Цонх хаалганы үйлдвэр 300 гаруй, Керамик эдэлхүүний үйлдвэр, 80, Элс хайрганы үйлдвэр 100, Бетон эдлэл, төмөрбетон хийцийн үйлдвэр 28, Бетон зуурмагийн үйлдвэр 144, Хөнгөн бетоны үйлдвэр 30, Хөнгөн дүүргэгчтэй бетон гулдмайн үйлдвэр -14, дулаан тусгаарлах материалын үйлдвэр -16, полистрол сендвич хавтангийн үйлдвэр -48, шохойн үйлдвэр 23, ган туйвангийн үйлдвэр 12, хуванцар хоолойн үйлдвэр -8, цементийн үйлдвэр -5 байна. Эндээс харахад цонх, хаалга, бетон зуурмаг, тоосго, зарим төрлийн блок, ханын дүүргэгч материал дотоодын өнөөгийн хэрэгцээг хангах боломжтой болсон байна.
Гэхдээ тооноос чанар чухал учраас тухайн үйлдвэрлэлийн технологийн дэвшил, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй байх шаардлагыг хэрхэн хангаж байгаагаар нь үнэлж тэр хэмжээгээр нь төрөөс бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна.
Дээр дурьдагдсан үйлдвэрүүдийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, 10 гаруй хувь нь Дархан, Эрдэнэт хотуудад төвлөрөөд байгаас үзэхэд орон нутагт барилгын материалын үйлдвэр хөгжөөгүйтэй адил байна.
Бид бусдад хоцрогдож, орхигдсон тенхологийг шилжүүлэн авчирахыг биш үр ашигтай, эдийн засгийн ашиг өгөөжтэй манай орны эрс тэс уур амьсгалд зохицсон хамгийн сүүлийн үеийн шинэ техник тенхологтой үйлдвэрүүдийг барьж байгуулах өргөжүүлэхийг дэмжиж ажиллана.
Дотоодын цементийн үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж ажиллсаны үр дүндийн нэг жишээ МАК-ийн цементийн хуурай технологийн үйлдвэр юм. Бид цементийн үйлвэрүүдийг дэмжснээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж улмаар экспортлох зорилт тавин ажиллаж байна” гэжээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
