Өмнөговиос 90 инженер бэлтгэнэ

2021 оны 06-р сарын 15 өдөр, 10 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
мнө
Өмнөговь аймагт 90 инженер бэлтгэх төсөл хэрэгжүүлнэ.
Өмнөговь аймаг байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тэгш ойн жилдээ зориулан олон ажил хийж байгаагийн нэг нь уг төсөл юм. 90 инженер бэлтгэх төслийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Р.Сэддорж нар санаачлан хэрэгжүүлж байна.
Өмнөговь аймгийн харьяат ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, суралцаж байгаа оюутнууд, мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой ажилчид энэ төсөлд хамрагдах боломжтой юм. Үүнд төмөр зам, уул уурхай, эрчим хүч, барилга, мэдээлэл технологийн чиглэлд ШУТИС-д тэтгэлэгтэйгээр суралцуулна. Иймд мэдээлэл авах иргэд ажлын цагаар 8914-7477 утсанд хандах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх