Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны зургаадугаар сарын 3-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
“Чөлөөлье” бодлого, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд,
-Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмыг баталгаажуулах;
-Төрийн оролцоог багасгаж, бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулах;
-Төрийн байгууллагуудын үйл ажиллагаандаа хориглох зүйлсийг жагсааж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрхийг хамгаалах зохицуулалтуудыг тусгажээ.
“Энэ хууль бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм” гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Төр бизнесийн үйл ажиллагааг ямар ч тохиолдолд хязгаарлахгүй байх зарчмыг баримталж ажиллах”-ыг анхаарууллаа.
Бизнес эрхлэгчдэд эрх зүйн шинэ зохицуулалтад дасан зохицох хугацаа олгож, хувийн өмчийн халдашгүй байдал, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт хамааралтай төрийн шийдвэрийн нээлттэй, ил тод байдлыг хангах нь хуулийн зорилго юм.
Тус хуулийн төсөлд тухайлбал,
· Хөрөнгө оруулагчийн шийдвэрлэгдэхгүй байгаа гомдлуудыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлдэг байх;
· “Цахим бизнес эрхлэгч”-ийг хуулиар зөвшөөрөх;
· Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо жилд хоёроос ихгүй байх;
· Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үүсгүүрт ашиглагдах зай хураагуур, ногоон ус төрөгчийн үйлдвэр барих болон ногоон дата төв, хиймэл оюуны дата төв барихад татварын дэмжлэг үзүүлэх;
· Дэвшилтэт технологи, хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ, нийтийн орон сууцны барилга угсралтын салбар дахь ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх,
· Байгаль орчин, санхүү, барилга, зам, тээвэр, боловсрол, уул уурхай, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт 120 гаруй энгийн зөвшөөрөл олгох эрхийг Мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх,
· Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавьж байгааг хасах зэрэг зохицуулалтыг тусгажээ.
Хуулийн төслийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон нийт 105 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
“Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд олон улсад нээлттэй зарласан. Сонгон шалгаруулах үйл явц дөрвөн сарын хугацаанд өрнөжээ.
“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.
Хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэлтэй дотоод, гадаадын долоон аж ахуйн нэгж, консорциум материал ирүүлсэн. “Хөрөнгө оруулагчдын материал, нэмэлт тодруулга, мэдээллүүдийг харьцуулан үнэлэхэд оролцогчдоос 700-гаас дээш оноо авсан оролцогч байгаагүй, цаашид хэлэлцээрт урих түвшний материал, санал ирүүлсэн оролцогч байхгүй байна” гэж Ажлын хэсэг дүгнэжээ.
“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ.
Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д тус тус өргөн мэдүүлнэ
Орон сууцжуулалтын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгож, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлыг багасгах, урт хугацаанд тогтвортой орон сууцны тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төсөл болон холбогдох тооцоо, судалгааг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Орон сууцжуулалтын бодлогыг зөвхөн эрэлт талаас бус, нийлүүлэлт, газар хөгжүүлэлт, дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэр, нийгмийн бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлага бий болсон. Энэ хүрээнд “Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль”, “Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хууль”-ийн төслүүдийг боловсруулсан гэдгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан тэмдэглээд Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгодог зээлийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкнуудад хүлээгдэж буй дарааллыг бууруулна. Мөн иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлнэ. Орон нутаг болон гэр хорооллын захын бүсүүдийг бодлогоор дэмжиж бага хүүтэй зээлд хамруулна гэлээ.
Орон сууцны корпорацаар дамжуулж хөрөнгө оруулалт нь царцсан барилгын компаниудад батлан даалт гаргаж өгөх замаар банкны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг зөвхөн улс, орон нутгийн төсөв хүлээлгүйгээр гаднын хөрөнгө оруулалтыг татаж, газар хөгжүүлэлт хийнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр түрээсийн болон нийгмийн орон сууцны сангууд бий болж, бага орлоготой ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуу гэр бүлийг түрээсийн орон сууцаар хангах зохицуулалтууд бүрдэнэ.
Арилжааны банкнуудад жилд шинээр 19 мянга орчим ипотекийн зээлийн хүсэлт ирж байгаагийн 9.5 мянга орчмыг шийдвэрлэж, өнөөдрийн байдлаар 47 мянга гаруй зээлийн хүсэлт хуримтлагдан, 6.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн хэрэгцээ бий болжээ.
“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлнэ
Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө.
Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е- business)”-ийг 2023 онд нэвтрүүлсэн, уг системд төрийн 832 үйлчилгээг оруулж, бизнес эрхлэгчид 485 мянга гаруй үйлчилгээг цахимаар авчээ.
Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийн 276 нь цахимжсан боловч “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business)”-д холбогдоогүй байна. Сар бүр шинээр байгуулагдаж буй 1,540 орчим хуулийн этгээдийн 27.2 хувь нь орон нутагт бүртгэгдэж байгаа тул байршлаас үл хамааран үйлчилгээг тэгш хүртээх хэрэгцээ нэмэгдэж байна.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (Е-BUSINESS)-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (е-business)”-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлж, төрөөс хуулийн этгээдтэй харилцах үйлчилгээг нэг цонх, нэг сувгаар үзүүлж, үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажил эрчимжинэ.
Мөн төрийн байгууллагууд өөр өөрсдийн салангид систем хөгжүүлэхгүй, нэгдсэн системээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх, хуулийн этгээд байгуулах хүсэлтийг цахимаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
Галын тархалтыг зогсоолоо
Зургаадугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Шинэ өмгөөлөгчид тангараг өргөнө
ГССҮТ-ийн эмч, сувилагч нар улсын асрамжинд байгаа ахмадуудыг асарч сувилан, сэтгэлийн дэм өглөө
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр шар бич өдөр
Ойрын хоногуудад ихэнх нутгаар сэрүүхэн байна
ЭХЭМҮТ-д 158 хүүхэд шинээр мэндэлжээ
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна
Хүүхдүүдийг хүчирхийлэл, цахим дарамтаас “чөлөөлөх”-ийг уриалж, “хүүхэд хөгжлийн ордон” шинээр байгуулахаар шийдвэрлэлээ
E-Mongolia системд “эрсдэл мэдэгдэх” цэс шинээр нэмэгдлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Төрийн ордонтой танилцсан хүүхдүүдтэй УИХ-ын дарга С.Бямбацогт уулзаж, баяр хүргэлээ
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Сүхбаатар дүүрэг хүүхэд багачууддаа зориулсан “Хүүхдийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулна
Зургаадугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа
“Хаки” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа төв талбайд болно
СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсг
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд…
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн м
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан БНСУ-д сурч, ажиллаж буй иргэдтэй уулзлаа
“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр долоо дахь жилдээ болно
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуул
Зургаадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Монголын хүн амын 36.1 хувийг хүүхэд эзэлж байна
Он гарснаас хойш 935 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэ
Сонгинохайрхан дүүргийн 1224 ээж “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонгоор шагнаг
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ
