Дуурийн гоцлооч, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ОХУ-ын Магнитогорск хотын Дуурийн театрын гоцлол дуучин. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Засгийн газрын “Шилдэг дуучин”-ны “Мөнгөн мод” шагналтан Чулуунбаатарын Бадралтай ярилцлаа.
Дуурийн орон Их Оросын дурын дуучинд орон зай олгоод байдаггүй их урлагийн мастеруудын хүрээлэлд хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвараар хүч түрэн орж, Монгол дуурийн дуучидтай, ид хавтай залуустай гэдгийг нотлон дуулсаар яваа гарамгай уран бүтээлч хэмээн сэтгүүлч Р.Оюунжаргал өөрийн эмхтгэсэн “Их урлагийн манлай уран бүтээлчид” номын тэргүүн дэвтэртээ түүнийг онцлон тэмдэглэсэн байна. Эгэл даруухан, эрэмгий залуу дуучныг маань урлагийнхан “Чимээ намтай, чансаа өндөртэй тэргүүн дуучин” хэмээн тодорхойлсон нь ч бас бий.
-Сайн байна уу. Та энэ сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон хөгжмийн нэрт зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд эрэгтэй дуучдын Тэргүүн байрын шагнал хүртсэнд баяр хүргэе. Та бас бие даасан тоглолтоо хийсэн байна лээ. Таны хувьд энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?
Баярлалаа. Саяхан ОХУ-ын Магнитогорск хотод бие даасан тоглолтоо Дуурийн театр нь амжилттай зохион байгуулсан. Ер нь энэ жил ургац арвин байлаа. Нэлээд хэдэн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон.
Хамгийн сүүлд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон хөгжмийн нэрт зохиолч Римский-Корсаковын нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцлоо.
Энэ уралдаанд манай дуурийн дуучин Т.Энхбат маань хамт оролцон гуравдугаар байрт шалгарсан. Мөн ОХУ-ын томоохон хотуудын Дуурийн театруудын урилгаар бие даасан тоглолтоо хийсэн.
Тухайлбал, Ульяновск, Саратов, Халимагийн нийслэл Элестэй хотод бие даасан тоглолтоо хийлээ. Түүнчлэн Самара хотод өнгөрсөн зургадугаар сард тоглолтоо амжилттай зохион байгуулсандаа баяртай байна.
-Та хаана, ямар сургууль төгссөн бэ. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
Би 2012 онд Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангийг дүүргэсэн. Энэ жил ОХУ-ын Москва хотын Гнесины нэрэмжит хөгжмийн академийг дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгслөө. 2008 онд Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучнаар анх ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Мөн 2015 оноос ОХУ-ын Магнитогорск хотын Дуурийн театрын гоцлол дуучин болсон. Би 2014 оноос эхлэн “Серж Меценат” сантай хамтран ажиллаж байна.
-Таныг эх орондоо болон ОХУ-д болсон дуурийн дуулаачдын олон улсын тэмцээн уралдаанд манлайлж байсан гэдгийг хүмүүс хэлдэг. Мөн ирээдүйд дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулах, чансаатай, техник сайтай залуу уран бүтээлч хэмээн урлаг судлаачид хэлдэг юм билээ?
Намайг үнэлж, урам өгдөг бүх хүнд баярлалаа гэж хэлье. Би анх 2008 онд ХХ зууны шилдэг дуунууд улсын уралдааны дэд байрын шагналыг хүртэж байлаа. Түүнээс хойш эх орондоо болон ОХУ-д зохиогдсон олон улсын уралдаан тэмцээнд Монгол Улсынхаа нэрээр овоглон амжилттай оролцож ирсэн. Ер нь уралдаанд оролцсоноор сурч мэдсэнээ шалгах нэг боломж юм. Түүнчлэн үе үеийнхээ мэргэжлийн уран бүтээлчдээсээ суралцан, дадлага хуримтлуулах, өөрийнхөө ур чадварыг үнэлж дүгнэх шалгуур болдог.
-ОХУ-ын үндэсний “Россия” телевизээс зохион байгуулсан Большая опера олон улсын уралдаанд оролцсон үеэс таныг оросын ард түмэнд од болсон гэдэг. Олон хүний дундаас таныг онцлон оросын театрууд урьсан гэдэг. Энэ уралдаан танд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм болов уу гэж бодож байна?
Энэ шоунд олон хүн оролцдог бөгөөд удаан үргэлжилдэг юм. Мэргэжлийн олон дуучид шууд эфирт дүрдээ орж дуулдаг, чансаа шалгасан нэвтрүүлэг байдаг. Энэ нь маш олон зүйлийг сурахад минь нөлөөлсөн гэж болно. Мөн тус нэвтрүүлгээр “Чингис хаан” дуурийн ариг дуулахад сэтгэл минь огшиж байлаа.
-Таныг Москва хотын Улаан талбайд болсон “Спасская Башня” цэргийн дуу бүжгийн фестивальд олон мянган үзэгчдийн өмнө маш амжилттай дуулсан гэж байсан. Энэ талбайд дуулсан Монголын дуурийн анхны дуучин гэх юм?
-Тиймээ, энэ оны есдүгээр сард зохион байгуулсан тус фестивальд Монгол улсын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчидтэй хамт улсаа төлөөлөн оролцсон. 10000 гаруй үзэгчтэй талбайд үндэсний үлээвэр найрал хөгжимчидтэйгөө алтан соёмбынхоо дор хамтдаа алхаж дуулсандаа баяртай байна. Энэ фестивальд маш олон орны төлөөлөгчид оролцсон.
-Та аль нутгийнх вэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?
Би Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харъяат. Миний аавыг Ж.Чулуунбаатар гэдэг. Тракторын жолооч мэргэжилтэй. Бас морь уядаг. Харин ээжийг минь О.Эрдэнэчимэг гэдэг. Үр тарианы агрономич мэргэжилтэй. Би айлын отгон хүүхэд. Ахыг минь Ч.Бадар-Ууган гэдэг, хүний их эмч. Харин эгчийн минь Ч.Оюунтүлхүүр гэдэг, англи хэлний багш бүсгүй бий.
-Та бага насныхаа дурсамжаас хуваалцаач?
Би багадаа аавынхаа ажлыг үргэлжлүүлнэ, морь уядаг жинхэнэ монгол эр хүн болно доо гэж боддог байсан. Миний аав маш сайхан дуулдаг, байгалиас заяасан өтгөн хоолойтой, жирийн гөрөөчин Монгол эр бий. Тиймээс аавын минь хоолойн өгөгдөл надад ирсэн юм болов уу гэж боддог. Би багадаа болж л өгвөл аавынхаа тракторын бүхээг, тариан талбайд өнждөг байсан гэхэд хилсдэхгүй. Трактороо бариад явж байхдаа дандаа дуулна. Би аавыгаа дагаж их дуулдаг байсан. Намайг зургадугаар ангид байхад аав, ээж хоёр минь хүүхдүүдээ баярлуулахаар “Ямаха 670” гэдэг цахилгаан төгөлдөр хуур худалдаж авсан нь урлагийн их зам руу хөтөлсөн гэж боддог. Төгөлдөр хууртай болсон цагаасаа илүүтэй урлагт дурласан юм даг. Цахилгаан төгөлдөр хууртай, бараг өдөр бүр дасгал сургуулилт хийж байгаа хүн чинь бусад хүүхдүүдийг бодвол арай мэргэжлийн төвшинд харагддаг байсан юм болов уу. Тухайн үедээ сургууль, сумынхаа урлагийн арга хэмжээнд идэвхтэй оролцон, тоглолт хөтөлдөг байлаа. Нутгийнхан бас багш нар маань урам их өгдөг байсан. Гэхдээ би дуучин болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй.
-Тэгээд хэдийд нь дуучин болохоор шийдсэн юм бэ?
Манай нутгийн ах ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаатар нийслэлд ирж дуучин болсон юм. Бид айл саахалт учраас тэрээр гэртээ ирсэн үедээ үеийнхэндээ мэргэжлийн хоолойгоор дуулж сонирхуулдаг байсан. Энэ ах минь шамдуулсаар Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн Ц.Ерөө багштай /эдүгээ Монгол Улсын гавъяат багш/ уулзуулж билээ. Багш маань шалгаад “Миний хүү дуучин болж чадах юм байна. Дуучин хүнд байх бүхий л шинж тэмдэг байна” гээд Хөгжим бүжгийн дуулаачийн ангид элсэхийн зөвлөсөн юм.
Ер нь миний өдий дайтай дуулж байгаа нь мэргэжлийн багш нарын маань ач гавъяа шүү дээ.
Дуучин хүнд багш маш чухал байдаг. Би их сайн багш нартай. ОХУ-д оюутан болж ирэхдээ Гнесиний академийн багш Дмитреева Наталья Анатольевна багшийн шавь болсондоо баярладаг. Одоо ч гэсэн миний суралцаж байгаа багш нар маань мэргэжилдээ од болсон, мундаг хүмүүс байгаа юм.
-Таны түүхийг уншиж байхад надад “Их азтай хүн юм” гэсэн бодол төрснөө нуух юун. Танд төсөөлж байгаагүй оргилдоо хүрэх урамыг хэн өгдөг вэ?
Тиймээ, би их азтай хүн шүү. Ийм сайхан нутагт төрсөн дөө, сайхан аав, ээжийн хүү болсондоо бас Монгол цэргийн сүр хүч болсон хамт олонтой би их азтай хүн. СТА, БЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар ахын зааснаар урлагийн замд орсон. Сонгодог урлагийг чин сэтгэлээсээ дэмжиж шүтдэг “Сэрж мецанат” сангийнхантайгаа хамтран уран бүтээлээ туурвих болсондоо баярлаж явдаг. Магадгүй энэ бүхэн жамаараа болсон гэж бодох нэгэн бий болов уу. Миний хувьд өөрийн цаг үедээ өөрийгөө дайчлан, цаг хугацааг үр дүнтэй, өгөөжтэй өнгөрөөхийн чухлыг мэдрүүлдэг үеийн олон баритонуудтай нэг цаг дор дуулж байгаа минь их завшаан гэж боддог. Би УДБЭТ-ын гочлол дуучин Урлагийн гавъяат жүжигчин Э.Амартүвшинг хүндэлдэг дээ. Бид хоёр нэг багшийн шавь юм шүү дээ.
-Та дуурийн ямар дүрүүдэд тоглосон бэ. Ирээдүйн төлөвлөгөө тань?
“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүр, “Игорь ван” дуурийн Игорь ван, И.Кальманы “Циркийн гүнж”-ийн мистер Икс, П.И.Чайковскийн “Гилбэрийн хатан” дуурийн Елецкий, Ж.Вердийн “Трубадур” дуурийн Ди Лунагийн дүрийг бүтээсэн. Мэдээж ирээдүйн төлөвлөгөө бий. Юуны түрүүнд цаг үетэйгээ уралдан сурч боловсрох, шаргуу ажиллах хэрэгтэй байна. Ирэх жилийн уран бүтээлийн хуваариа гаргасан. Ер нь маш завгүй өнгөрөөх болно. ОХУ-ын нэлээд хэдэн хотод бие даасан тоглолтоо хийхээр товлосон байгаа. Мөн эх орондоо бие даасан тоглолтоо хийхийг зорьж байн. Надад бас нэг мөрөөдөл бий. Аавтайгаа хамт дуулахыг хүсдэг. Түүнийг биелүүлнэ. Үүнээс гадна ирэх нэгдүгээр сараас эхлэн европод зохиогддог олон уралдаанд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Мөн дуурийн дуучны нэн чухал дүр бүтээх ажилдаа шамдан орсон. Ер нь амжилт бол өөрөөсөө авч болох хамгийн том бэлэг гэж боддог.
Түүнийг Санкт-Петербург хотод болсон ОХУ-ын ардын жүжигчин дэлхийн шилдэг дуучдын нэг Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдаанд дэд байр эзлэх үед нь дэлхийн од дуучин эмэгтэй “Бадрал чи миний зүрхийг булаасан” гэж хэлсэн байдаг юм билээ. Урлагийн Янжинлхам бурхан ивээг.
Ярилцсанд баярлалаа.
Ц.ХИШГЭЭ





Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
