Япон Улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл” нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Чингэлтэй XII, XIII, Баянзүрх дүүргийн XXVII хорооны гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршилтаар нэвтрүүлэх юм. Энэ ажлыг гардан гүйцэтгэх төслийн нэгжийнхэн өнөөдөр Баянзүрх дүүргийн XXVII хэрэгжүүлэх айл өрхүүдтэй танилцсан. Баянзүрх дүүргийн XXVII хорооны өндөр настан Ц.Батцэрэнгийн хашаанд гурван айлын 13 хүн амьдардаг. Гэвч дундаа нэг жорлон хэрэглэдэг бөгөөд дулааны улиралд нүхнээсээ халих тохиолдол гардаг талаар тэрбээр танилцуулсан. Д.Оюунхорол сайдын санаачилгаар ариун цэврийн байгууламжтай болохоор болсондоо талархаж байсан юм. Тус хорооны иргэн Ц.Пүрэвсүрэн мөн л хүүхдүүдийн хамтаар хашаандаа 7-уулаа амьдарч байна. Тэрбээр орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болж байгаадаа талархаж, Азийн хөгжлийн банк, Япон Улсын Ядуурлыг бууруулах сангийн төлөөлөгчдөд амжилт хүслээ.
БОАЖ-ын яамнаас хамгийн сүүлд гаргасан Байгаль орчны төлөв байдлын тайланд дурдсанаар нийслэлийн хөрсний 80 гаруй хувь нянгийн бохирдолтой гарсан. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 220 гаруй нүхэн жорлон бий гэх статистик гарсан бөгөөд өдрөөс өдөр нэмэгдэж байгааг албаныхан онцолж байна. Олон улсын байгууллагуудын санхүүжилтээр цаг үеэ олсон төсөл хэрэгжих байгаа нь гэр хорооллын өрхүүдийн уламжлалт нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах ажлын эхлэл болж байна гэдгийг төслийн нээлтийн арга хэмжээний үеэр цугласан эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн. Тиймээс төслийн хүрээнд гэр хороололд дан ганц сайжруулсан ариун цэврийн байгууламж суурилуулаад зогсохгүй. Шингэн хаягдлын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журам, төлөвлөгөөг боловсруулж, ялгадсыг цуглуулах, бордоо болгох чиглэлээр жижиг дунд үйлдвэрийн газрууд, гэр хорооллын оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд хаягдал агуулах, цуглуулах, тээвэрлэх, бордоо болгох, боловсруулсан хаягдлыг худалдах болон холбогдох хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон ажлуудыг хийх юм байна.
Төслийн нэгжийг Баянзүрх дүүргийн XXVII хороонд ажиллах үеэр Засаг даргын танилцуулснаар хамгийн тулгамдаж буй асуудал нь дулааны улиралд уулнаас буудаг борооны ус гэнэ. Дарь-Эхийн дөрвөн амнаас буусан ус Сэлбэ голын эрэг дагуу оршин суудаг айлуудын бохирыг халихад хүргэдэг. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачилгаар борооны ус залуулах далан барих ажлыг эхлүүлэхээр болжээ.
Д.Оюунхорол: Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах эхлэлийг тавина

БОАЖ-ын сайд-Монгол Улсын Засгийн газраас агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд үе шаттай тодорхой арга хэмжээг авч байна. БОАЖЯ зүгээс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох хөрсний бохирдлыг бууруулах төслийн ажлыг эхлүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах том туслалцаа дэмжлэг болно гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байгаа. Төсөл амжилттай хэрэгжиж хөрсний бохирдлыг бууруулах юм бол цаашдаа гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн дэд бүтцийг сайжруулахад энэ төслийг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна.
С.Батболд: БОАЖ-ын яамнаас нийслэлтэй хамтраад энэ асуудлыг шийдэх зорилгоор төсөл эхлүүлж байгаад баяртай байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
-1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Манай хотод ариун цэврийн байгууламжийн асуудал хүн бүрийн санааг зовоосоор байгаа. Орон сууцны иргэд бохироо өөрсдөөсөө холдуулаад зайлуулчхаж байгаа боловч Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас шалтгаалаад үндсэндээ Улаанбаатар хот бохиртоо дарагдчихаад байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг олоход их хэцүү, санаа зовоож байгаа асуудлын нэг болоод байна. БОАЖ-ын яамнаас нийслэлтэй хамтраад энэ асуудлыг шийдэх зорилгоор төсөл эхлүүлж байгаад баяртай байна.
Марк Безайян: БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачилгаар АХБ энэ чиглэлээр Монголын Засгийн газартай хамтран ажиллаж байна

(Азийн хөгжлийн банкны Зүүн Ази хариуцсан Байгаль орчин, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хэлтсийн Байгаль орчны ахлах ажилтан)
-Улаанбаатар хотод дэд бүтэц, тэр дундаа гэр хорооллын цэвэрлэх байгууламжийн асуудал учир дутагдалтай байдаг. БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачилгаар АХБ энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. АХБ-ны хувьд энэ төсөл хэрэгжих цаг үеэ олсон гэж бодож байна. Төслийн санхүүжилтийн Япон Улсын Ядуурлыг бууруулах сангаас авч хэрэгжүүлж байгааг энд тэмдэглэмээр байна.
Ж.Чойханд: Төслийн хүрээнд 1500 орчим айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчилнэ

(Төслийн менежер)
-Японы Ядуурлыг бууруулах сангийн 100 хувийн буцалтгүй тусламжаар нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах төсөл хэрэгжихээр болж байна. Төслийн хүрээнд 1500 орчим айл өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх бөгөөд 30 хувь өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулах байгаа. Ингэснээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй хөрсний бохирдлын хэмжээ буурч, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцөл бүрдэх юм. Цаашлаад ялгадсыг эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулах бүхэл бүтэн системийг бий болгоход төслийн агуулга оршиж байна.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
