Тогтвортой хөгжлийн тулгуур болох газрын нөөцийг баталгаажуулахад шинжлэх ухааны хамтын ажиллагааг Монгол-Солонгосын эрдэмтэд эхлүүлж байна. Цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр жил бүрийн 6 дугаар сарын 17-нд тохиодог. НҮБ-аас энэ жилийг “Бидний газар, бидний гэр, бидний ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү өдрийг угтаад БОАЖЯ болон холбогдох байгууллага, БНСУ-ын Ойн хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Ногоон хэрэм төслийнхөн “Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэх нь” сэдэвт симпозиумыг өнөөдөр 10:00-17:00 цагийн хоооронд Шангри-Ла Баллрүүмд зохион байгуулж байна.
Өнөөдөр болж байгаа хурлын гол зорилго нь өнгөрсөн хугацаанд Ногоон хэрэм төслөөс олж авсан мэдлэг, сургамжийг хэлэлцэж цаашид тогтвортой хөгжлийг хангахад газрын менежменттэй уялдсан асуудлыг хэрхэн шинжлэх ухаанчаар шийдвэрлэх тал дээр БНСУ-ын туршлага хуваалцахад оршино. Өнөөдрийн байдлаар Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа гэж тооцогдож байгаа бөгөөд цаашид ойжуулсан талбайг нэмэгдүүлэх, ялангуяа хуурай гандуу бүс нутагт ойн тогтолцоог бий болгох замаар ган хуурайшил, газрын доройтлыг бууруулахад зөвхөн ой ургуулаад зогсохгүй тэрхүү ойн талбайгаас тогтвортой орлого бүрдүүлэхийг чухалчилж байгаа билээ. Иймд гандуу бүс нутагт ойжуулалтыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, орон нутгийн ард иргэдэд орлогын эх үүсвэрээ тэлэхэд шинжлэх ухаан, технологийн ямар шийдлүүд байгааг таниулан ойлгуулах нь 2030 он гэхэд газрын доройтлыг тэглэх бодлогын чухал асуудал болж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 3 сарын 9-ны 44-р тогтоолоор Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийг 2005-2035 онд хэрэгжүүлэхээр баталсан. Манай улсын энэхүү санаачлагыг БНСУ-ын Ойн хороо сайшаан хүлээн авч хоёр орны Засгийн газрын хэмжээний хамтын ажиллагааны гэрээний үндсэн хэсэг болсон байдаг. 2007 оноос энэхүү гэрээгээр хэрэгжүүлж буй Ногоон хэрэм төсөл нь өнгөрсөн хугацаанд гандуу бүс нутгийн нийт 3050 га-д ойжуулалт хийжээ.
Энэ хамтын ажиллагааны гол хэрэгсэл нь шинжлэх ухаан байсан бөгөөд төслийн амжилттай хэрэгжилтэд Монголын талаас ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, МУИС-ийн Ойн тэнхимийн эрдэмтэн судлаачид, Солонгосын талаас Ой Судалгааны хүрээлэн, Донкукийн их сургууль зэрэг 5 их сургуулийн эрдэмтдийн оролцоо чухал нөлөө үзүүлж ирсэн байна.

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
