Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадам энэ оны 6 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо эхэлж, их наадмын нээлтийн улаан хивсний ёслол мөн өдрийн 19.00 цагт Москва хотын “Россия” кинотеатрт ёслол төгөлдөр боллоо.
Их наадмын нээлтийн улаан хивсний ёслолд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, наадмын хөтөлбөрт орсон монголын уран сайхны “Явуулын хүн” киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн жүжигчин, мисс А.Баярцэцэг нар оролцлоо.
Манай улс 1959 онд анх удаа зохиогч Ч.Ойдов, найруулагч Д.Жигжид нарын бүтээл “Ардын Элч” киногоор Москвагийн олон улсын кино наадамд оролцож, Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн наадамд “Дижитал Контент” дистрибьютр компаниас нэр дэвшүүлсэн найруулагч Д.Баярсайхан, продюсер О.Урантуяа нарын бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино тус наадмын “Уралдаант бус” хөтөлбөрийн “Русский след” хэсэгт сонгогдсон нь манай улсын орчин үеийн кино урлагийн түүхэнд анх удаа тохиож буй тэмдэглэлтэй үйл явдал боллоо.
Москвагийн 39 дэх удаагийн олон улсын кино наадмын үзэгчдэд “Явуулын хүн” уран сайхны киног танилцуулахаар киноны уран бүтээлчдийг төлөөлж Москва хотод хүрэлцэн ирсэн гүйцэтгэх продюсер Б.Мэндсайхан, жүжигчин А.Алтантөр, А.Баярцэцэг нарыг Москва дахь ЭСЯ угтан авч, тэдэнд бүх талын дэмжлэг үзүүлж, кино наадмын зохион байгуулагчидтай хамтран ажиллаж байна.
Их наадмын хөтөлбөрийн дагуу “Явуулын хүн” киног Москва хотын нэр хүндтнй “Октябрь” кинотеатрт 6 дугаар сарын 25-ны өдөр үзэгчдэд толилуулах үйл ажиллагаа болов. Тус киног Москва дахь монгол иргэдийн сацуу, кино урлагийн шүүмжлэгч, сэтгүүлчид зэрэг цөөнгүй оросын үзэгчид үзэж, киноны төгсгөлд уран бүтээлчидтэй уулзах үеэр сэтгэгдлээ хуваалцаж байв. Энэхүү арга хэмжээнд Москва дахь ЭСЯ-ны хамт олон оролцож Элчин сайд Б.Дэлгэрмаа киноны уран бүтээлчид болон кино наадмын зохион байгуулагчид хандан мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү арга хэмжээний дараа Элчин сайд Б.Дэлгэрмаа “Явуулын хүн” киноны уран бүтээлчид болон их наадмын зохион байгуулагчид, наадмын зочдыг ЭСЯ-ны байранд урьж, хүндэтгэл үзүүлэв.

Энэ арга хэмжээнд их наадмын хөтөлбөрийн захирал, кино судлаач, кино шүүмжлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Кирилл Разлогов болон Турк, Хятад, Иран, Итал, Япон, Англи, Болгар, Эстони, Украйн зэрэг орны кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл болох 20 шахам хүн оролцсон бөгөөд “Явуулын хүн” киног үзээд нүүдэлчний ахуй соёл, зан заншлыг харуулсан, эерэг сайхан кино болсон байна хэмээн талархал илэрхийллээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
