|
АН-ын дарга С.Эрдэнэ хэдэн хүн жагсааж байгаад намаас нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Х.Баттулгыг улайрсан дээр нь гэсэн шиг тэнэг даалгавар өглөө. Тэр даалгаварт “Монгол Улсын 943 668 иргэн нийт 5 их наяд 845 тэрбум төгрөгийн өртэй байгааг тэглэх тухай даалгавар. Дээр нь 2015 онд баталсан Аж ахуйн нэгж байгууллагуудыг татварын өрөөс чөлөөлөх тухай хуулийг “ашиглаад” өрийн дарамтаас салгаад орхи” гэсэн. ААН, байгууллагуудын өрийн хэмжээг гаргаж чадаагүй юм шиг байна лээ. Харамсалтай нь Х.Баттулга УИХ-ын хошой гишүүн, хошой сайд асан хэрнээ “Жаа” гээд даалгаврыг тосоод авчихлаа. Хөгжөөн дэмжигчид нь “МАН-ын маргааш гаргах байсан шийдвэрийг АН өрсөөд гаргачихлаа” гээд алгаа ташиж бархиралдав. Тэд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болж гэмээнэ анхны зарлигаар нь эдийн засаг, банк санхүүгийн системтэй дайсагнуулах нь. Эв нэгдлийн илэрхийлэл ийм алхам хийж болох уу. Эсвэл боловсролгүйг нь гайхуулж шившиг болгохоор шийдэв үү.
Гэвч МАН байтугай жирийн иргэн ч “Би өнөөдөр өрнөөсөө салмаар байгаа ч маргааш турж үхмээргүй байна” гээд шогширч сууна. Эдийн засагчид гайхсандаа таг дуугүй болж “шок”-нд орж, хамгийн түрүүнд “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Х.Баттулга нэр дэвшигч АН-ын илгээлтийг хүлээж авч болохгүй. Өр тэглэнэ гэдэг бол ямар ч боломжгүй зүйл. Дэлхий биднийг дооглож байна” гэв.
Нээрээ ч Ерөнхийлөгч болох гэж саналыг нь авах гээд иргэд, ААН-үүдийг өрийг нь тэглэж сонгогдоод улсаа аварсан удирдагч гэж байх уу даа. Наад захын иргэн ийм шийдвэр гарсны дараа юу хүлээж байгааг мэднэ. Эдийн засгийн алуурчин гэхэд зөөлдөхөөр тэнэг даалгаврын үр дагаварт банкны салбар донсолж эдийн засаг хөмөрчихвөл С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн нь хариуцлага хүлээх вэ? С.Уул http://shuum.mn
|
Өр тэглэх илгээлтийг хамгийн түрүүнд “Голомт”-ын захирал буруутгав
2017 оны 07-р сарын 03 өдөр, 20 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
