Монголын ногоон нам, “Эрс шинэчлэл” гэх мэт Монголын иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр тараах болсонд талархаж Сүхбаатарын талбайд баярын жагсаал зохион байгууллаа. Одоогоос 48 цагийн өмнө Иргэний хөдөлгөөнийхөн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монгол коппер корпорейшн” компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авч, иргэдэд хувьцаа хэлбэрээ эзэмшүүлэх шийдвэр гаргасанд талархаж энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа юм.
Жагсаалыг зохион байгуулагчид, ардчилалын далбаан дор гуравхан олигархи гэр бүл эзэгнэх гэж байсан Монголын баялагыг гурван сая иргэн эзэмших болсонд иргэд баяртай байна. Бид ч УИХ, Засгийн газар тавьсан шаардлагыг маань зөвөөр үнэлэж ийнхүү бодитой хариуг богино хугацаанд өгсөнд үнэхээр баяртай байна. Өмнө нь бид дандаа эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байсан бол өнөөдөр анх удаа баярын жагсаал хийж байна. Хэн нь үнэн ярьж, хэн нь өр дарна гэж худлаа хошгируулж байгааг монголчууд ялгаж салгаж байгаа гэдэгт итгэлтэй байна гэж байлаа.
Шударга эвсэл фронтын тэргүүн Арслан “Монголын баялгийн талаар олон жил тэмцэл хийж явсны үр дүн өнөөдөр гарч байна. 49 хувь бол 40 жилийн өмнө байгуулсан Монгол Улс, монгол иргэний өмч юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хэн ч мэдэхгүй 27 настай залуу өндөр үнээр авлаа. Мөн энэ хүний ар талыг хариуцдаг хүмүүс Төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг авлаа. Өнөөдөр 100 мянган өрх “Эрдэнэт” үйлдвэрээр амьдардаг. Гэтэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сонгуулийн үеэр “чоно борооноор” гэгчээр монголын ард түмэн 49 хувиа Оросоос авлаа гэж байсан ч яг үнэндээ гуравхан гэр бүл авчихсан байсан. Энэ уйвайгүй луйварыг МАН заслаа. Төрийн мэдэлд авсан 49 хувь бүхэлдээ ард түмнийх болсонд бид баяртай байна” гэв.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Э.Цэцэг
shuum.mn

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
