Тэрбээр Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ-ын 349 дугаартай албан тоот бүхий гарын үсэгтэй бичиг очсон гэж ярьсан. Тэгвэл З.Энхболд нь хуурамч албан бланк үйлдэж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн байна. Мөн хуурамч гэрээг гаргаж ирсэн. З.Энхболдын ярьж байгаа гэрээгээр 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бол бямба гариг байсан. Бямба гаригт төрийн байгууллага ажилладаггүй. Хоёрдугаарт, урд өдөр нь буюу баасан гаригт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 708 тоот дугаартай жинхэнэ албан бичиг нь явсан. Тэгэхээр УИХ-ын дарга асан, АН-ын даргаар ажиллаж байсан хүн хуурамчаар үйлдсэн албан баримт барьж ард түмний өмнө мэдэгдэл хийлээ. Цаашлаад “Тавантолгой” ХК Хятадтай хийсэн гэрээ гэж ярьж байгаа. Энэ гэрээ мөн хуурамч байгаа. Та бүхний харж байгаа дэлгэц дээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс худалдаалж байгаа үндсэн маягт, стандарт ямар байгаа болон өчигдөр З.Энхболдын гэрээний стандарт ямар байгааг харж болохоор байна. Хуурамч гэрээний номер нь 3 гээд ард нь 1068 гэсэн байгаа. “Эрдэнэс Тавантолгой” нүүрс худалдаалах 1068 компанитай гэрээ хийгээгүй. Сонгууль болж байгаатай холбоотойгоор ийм байдлаар хуурамч зүйлийг зохион байгуулалттайгаар хийж байна. Энэ хүн бол УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн шүү. Мөн та бүхэнд тараасан хуурамч бланк дээр 2016 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 878 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж бичсэн. Ерөнхий сайдын захирамж 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлийн захирамж гарсан. Үүний дугаар нь 138 тоот юм. Ерөнхий сайд жилд 878 захирамж гаргадаггүй. Энэ бүхэн хуурамч албан тоот, захирамж, гэрээг сонгуулийн ажилд ашиглаж ард иргэдийн тархийг угааж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 23.2-т заасан эрүүгийн шийтгэлтэй хэргийг иргэн З.Энхболд зохион байгуулалттайгаар хийлээ. Энэ хүн энэ албан баримтыг үйлдээгүй байж болно. Тэгвэл З.Энхболд үүнийг олж авснаараа хэн энэ хуурамч албан тоот, гэрээг хийсэн бэ гэдгийг мэдэж байгаа. Тиймээс АН-ын даргын ахлах зөвлөх, иргэн З.Энхболдыг миний бие ЦЕГ-т өргөдөл гаргаж, хууль шүүхийн байгууллагад шалгуулахаар хандаж байна.

З.Билэг

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
