Сүүлийн жилүүдэд алтны компаниуд,хувиараа алт ухдаг нинжанууд Монгол орноо улаан тоос болтол ухаж байна. Үүний үр дүнд Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ нэмэгдсээр байна.Өнгөрсөн жил 18 тн алт Монгол банкинд тушаасан бол энэ оны эхний найман сард 11.3 тн алт тушаасан байна. Энэ их алтыг Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалж байдаг юмсанж. Тэр их эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр гэнэ. Монголбанкны Эрдэнэсийн санд НТӨ I мянганаас – XII зууны үеийн археологийн олдворууд, Монголын эзэнт гүрний үед холбогдох алт, мөнгөн зоос болон мөнгөн дэвсгэрт, XVII-XX зууны эхэн үеийн монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн, Монгол улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт болон Улсын эх дагина Дондогдуламын хэрэглэж байсан эд зүйлс, төрийн тамга, алтан өргөмжлөлүүд, Монгол Улсын төрийн дээд одон тэмдэг зэрэг Монгол Улсын хосгүй болон үнэт үзмэрүүд, мөн Монгол Улсын гүйлгээний түүхэн мөнгөн тэмдэгт, Монголбанкнаас эрхлэн гаргасан дурсгалын зооснууд хадгалагдаж байдаг ажгуу. Эрдэнэсийн сангийн захирлын ярьснаар, тус сангийн зарим эд зүйлсээс үзмэрийн танхимуудад байршуулж, иргэд байгууллагуудад хосгүй эдлэлүүдийг танилцуулж, сурталчилдаг аж. Хурааж цуглуулсан алт эрдэнэсээр дурсгалын зоос гаргах ажлыг бэр бүсгүй хариуцдаг болохоор хэнийг зоосонд мөнхжүүлэх вэ гэдгийг ч бас мэддэг байх нь. Монгол улсынхаа мөнгөөр Герман улсад Ц.Элбэгдоржийн зурагтай 5000 ширхэг дурсгалын зоос хийлгэжээ.
Тэдгээр зоосны ганцхан ширхэг нь 85 еврогийн үнэтэй гээд бодохоор 5000 ширхэг зоос ямар үнэтэйг тооцчихож болно л доо. Тэр их алтан зоосыг гүйлгээнд гаргах уу,эсвэл Элбэгдоржийг шүтэн бишрэгчид дэрэн дороо хадгалах уу гэдгийг уран бэрийн ухаант Эрдэнэтуяа мэдэх байх. Уг нь дурсгалын зоос гэдэг нь Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлуудад зориулан гаргаж буй үнэт металлаар үйлдвэрлэгдсэн тэрхүү онцгой үнэт зоосыг хэлдэг гэнэ билээ.
Монгобанкнаас захиалан хийлгэсэн дурсгалын зоосны ар талд заавал Монголбанкны нэр, бэлгэдэл байдаг учиртай. Энэ жил Монголбанкны санаачилгаар 9 төрлийн дурсгалын зоос гаргасан байна. Үүнд “Богд хаан”, “Мазаалай”, “Их жанжин Д.Сүхбаатар” тэгээд бас Ц.Элбэгдоржид эрхэмлэн зориулсан алтан зоос гаргасан нь энэ юм.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Ugee olj helsengui yu esbel yu bolood bainaa
Munhjuulsen gene uu ene hun baigaa biz dee