Одоогоос гурван жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох тухай тушаалыг Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа гаргаж байсан. Тухайн үед
АТГ-аас Д.Сугарыг хөрөнгө орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэд мэдүүлээгүй алдаа дутагдал гаргасныг тогтоосон. Тэр үед түүнийг шалгаж байгаа талаар бишгүй яригдсан. Гэвч тэгсхийгээд намжсан. Харин Д.Сугар 2009 онд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа “Жаст” группын Ш.Батхүүд боломж олгосноос тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Стандарт банкны Өмнөд Африк дахь салбараас 141 сая ам.доллар “залилсан” гэх асуудал үүссэн. Уг асуудалд Д.Сугар болон Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих баталгааг Ш.Батхүүд гаргаж өгсөн гэх дуулианд нэр холбогдоод байсан нь тэр. Гэвч Стандарт банкнаас авсан “Жаст” группын зээлэнд Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих зөвшөөрөл олгож, гарын үсэг зурсан Д.Сугар, Ч.Ганзориг гэх эрх мэдэлтнүүд холбогдолгүй болж, залилан хийсэн хэргийн эзнээр Ш.Батхүү тодорч буруудаж байсан. Д.Сугар бол түүнтэй холбоотой хэл ам гарахад хууль ярьсаар байгаад “уснаас хуурай” гардаг увидастай гэж дээдсийн хүрээнийхэн ярих нь бий. Хонгконгт оффшор данстай, бусдад их хэмжээний мөнгө зээлдүүлдэг, хурдан морь олонтой,хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ будилдаг энэ тэр гээд түүний тухай жиг жуг тасрахгүй. Д.Сугар Японд 536 сая, Чежүд 600 саяар хаус худалдаж авснаа хүлээн зөвшөөрчээ гэсэн мэдээлэл сошиалаар олны сонорт хүрчээ. Албаны эх сурвалжаас угшилтай асар их мөнгө хөрөнгийн талаархи уг мэдээлэлд дурдсаныг харвал, насаараа төрд ажилласан хүн хэрхэн ингэтлээ баяжив гэдэг нь сонирхол татна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн маань Баянзүрх дүүргийн 1З дугаар хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууцыг хөрөнгө орлоготоо мэдүүлээгүй үлдээсэн аж. Яагаад хөрөнгөө мэдүүлэхдээ будилав гэхэд Д.Сугар эсэргүүцэж, “Энэ бол орон сууц биш. Манаачийн байр” хэмээн мэдүүлжээ. Уг нь Д.Сугарынх Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг бөгөөд манаачийнхаа байрыг барихын тулд 70 сая төгрөгийн зээл авсан гэнэ. Эх сурвалжид дурдсанаар, “Д.Сугар Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-тай тун нарийн холбоотой нь мөрдөн байцаалтын явцад тодорхой болжээ. Уг банк бус санхүүгийн байгууллагад түүний тэрбум төгрөгийн хадгаламж байдаг бөгөөд шаардлагатай үедээ мөнгө зээлж авдаг гэнэ. Д.Сугар 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Транс Трейд “Би Би Эс Би” ББСБ-аас 273.6 сая төгрөгийн, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөн дээрх ББСБ-аас 113 сая төгрөгийн зээлийг тус тус авч байжээ. Мөн тэрээр 290 сая төгрөгийн хувьцааг олон улсын үнэт цаасны биржээс авсан ч энэ хувьцаагаа нууж байсан нь илэрчээ. Тэрээр Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авсан. Энэ их хэмжээний мөнгийг хаанаас олсон, бас зарсан мөнгөө юунд зарцуулсан нь тодорхой бус байгаа юм. Хонконгийн Эйч Эс Би Си банкинд Д Сугар оффшор данстай бөгөөд уг данснаасаа иргэн О.Тамирын дансанд 2007 оны 7 сарын 16-нд 199.941 доллар, мөн оны 8 сарын 10-нд 116.956 ам доллар тус тус шилжүүлж байжээ. Японд үнэтэй тансаг байр худалдаж авч байсан Д.Сугар Солонгос улсад ч бас үл хөдлөх хөрөнгөтэй. Тэрээр аялал жуулчлалын гол бүс нутаг Чэжү арал дээр РАӨН хотхоны 101/701 тоот орон сууц худалдаж авчээ. Тэрээр энэ талаарааа “Би 2001 онд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг хувьчилж авсан. Д.Түмэнжаргалд 2007 онд худалдсан, тус компанийн ногдол ашгаас нэг тэрбум орчим төгрөгтэй болсон бөгөөд энэ мөнгөөрөө 2011 онд Солонгост хувийн сууц худалдаж авсан” гэж мэдүүлжээ. Төрийн албанд ажилладаг хэрнээ тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Японд тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай амьдардаг, оффшор данснаасаа 400 мянган долларын гүйлгээ хийдэг, хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн Д.Сугарт хариуцлага тооцуулахаар АТГ-ынхан Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга асан З.Энхболдод албан бичиг хүргүүлээд ямар ч хариу авч чадаагүй аж.
Я.Мянган

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
