Бүтээх туурвихын их хүслээр жигүүрлэж яваа 17 настай хүү анхныхаа номын баяраа тэмдэглэж, уран хайчилбарын бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа. Түүнийг Бадамхандын Хантүшиг гэдэг. Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч. График дизайнаар сонгон сурч байгаа. Б.Хантүшигийн ном ”Мөрөөдлөөрөө бүтээсэн миний галерей” нэртэй. Уг номонд түүний ээж, сэтгүүлч,яруу найрагч Д.Бадамханд хүүгээ төрсөн цагаас хойш өнөөг хүртэлх амьдралын дурсамжийг уяртал бичжээ. Ээжийнх нь бичсэнээр Түшигээ хүү “Үр хүүхдийн мөрөөсөл болж байсан ижийдээ эрдэнэ болон мэндэлсэн хүү. Чухамдаа амьдралынх нь утга учир,баяр баясгалан,гэрэл гэгээ,уянгалаг хөг нь юм”. Ээжийнх нь хүүдээ зориулан бичсэн шүлэг ч бас энд байна.
Алдаж онодог амьдралын зааг дундаас төрсөн ч
Авир хатуухан хорвоогийн аашийг уяраасаан,хүү минь чи
Дутуу дулимаг бүхнийг минь гүйцээж ихрсэн юм болохоор
Дуулим энэ хорвоод ижий нь одоо хөлтэй хүн,хүүтэй хүн хэмээн шүлэглэсэн ээждээ хүү нь баглаа цэцэгтэй үнсүүлэв. Энэ өдөр хайртай,халамжтай ээжийнх нь төрсөн өдөр давхацсан баяр тохиожээ. Номын баяр,үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн “Гайхамшигт амьдрал” сэтгүүлийн эрхлэгч Д.Хишигжаргал ярихдаа,” Би Хантүшиг хүүг төрөхөөс нь өнөөг хүртэл мэдэх юм. Цаг хугацаа хурдан өнгөрөх юм даа. Бид нэг байрныхан. Хүүхэд насны хүсэл мөрөөдлөө шингээж хийсэн хайчилбар бүтээлээр нь ном хийх санаа төрсөн юм. Одоо энэхүү номыг дүүдээ хичээл сурлагад нь гялалзсан амжилт ерөөн бэлэг болгон барья” гэсэн нь тэнд байсан хүмүүсийн талархлыг хүлээсэн юм. Тэнд ирсэн хүн бүр ээж,хүү хоёрт баяр хүргэж,урмын үгээр харамгүй мялааж байлаа. Хүүхэд байхаасаа чөлөөт цагаараа спортоор хичээллэж,эх орныхоо байгалийн сайхантай танилцаж аливаа бүхнийг ажиглаж явсан нь зураг зурж,хайчилбар урладаг болоход нь нөлөөлсөн. Алх зөв барихаас эхлээд тооцоолох,бодох,чанартай зөөлөн бүтээл хийх гээд их зүйлийг багш нараасаа сурч байна гэж Хантүшиг хүү даруухан ярив.
Зураг урлал хийхээс гадна адал явдалт ном зохиол унших,түүхийн болон танин мэдэхүйн сэдэвтэй кино үзэх бас дуу хөгжим сонсох дуртай гэнэ. Б.Хантүшигтээ хийж бүтээх,сурч боловсрох зам нь дардан байхыг ерөөж эх орондоо сайн мэргэжилтэн болохыг ерөөе. Бас өрх гэрийнхээ ноён нуруу нь,хүчирхэг ээжийнхээ өмөг түшиг болж явахыг сэтгэлийн цэнхэр хадагтай хамт өргөн барья.
Н.Дөл






Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Мундаг хүү бна баяр хүргэе амжилт хүсье