УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр ээждээ зориулсан шүлгээ төрсөн өдрөөрөө өөрийн цахим хуудастаа байршуулсан нь олон хүнийг сэтгэлийг хөдөлгөсөн бололтой. Д.Оюунхорол гишүүний ээждээ зориулж бичсэн шүлгийг толилуулж байна. Дашрамд дурьдахад түүний ээж энэ жил 96 насыг зооглож яваа буянтай буурай байдаг аж. Ээж, охин 2-т аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
ТЭНГЭР ИВЭЭЛТ ЭЭЖДЭЭ
Арван сар ариун биедээ тээж
Ангир уургаа амлуулан хөхүүлж
Аядуу зөөлөн аашаараа
Аялан бүүвэйлж өсгөсөн болохоор
Азай буурал ээжий танаас минь илүү
Ачтан гэж энэ хорвоод бидэнд үгүйсэн билээ
Аминаасаа ч илүү хайрлаж
Аягатай хоол цайгаа ч мартаж
Алдрал үгүй хайраараа өлгийдсөн
Ач буяныг тань хариулж яахин барах вэ
Найман хүүхэд төрүүлж өсгөсөн
Настан буурал ээж минь та
“Нартад надаас жаргалтай хүн үгүй” гэж
Насан туршдаа баярлаж суудгийг чинь бодохоор
Яндашгүй их ач буяныг тань
Яруу найргийн эрдэнэсийн үгээр магтюу
Ямархан их зол заяа хайрласныг чинь
Янжинлхамын эгшиглэнт Биба-д дуулюу
Хөдөлмөр хийж хүүхдүүдээ тэжээнэ
Хүн шиг хүн болгоно гэж зүтгэсэн
Өмсөж, зүүх, идэж уухаар дутаалгүй
Өсөж өндийхөд минь итгэлээрээ тэвэрсэн
Өглөгч өрөвч ээж минь дээ
Найз нөхдөө дагуулан ороод очиход
Наашаа суу гээд л хоол цайгаар дайлдаг
Настай ээжийнхээ өгөөмөр сайхан сэтгэлийг
Нас нэмэхийн хэрээр ухаарч л явна даа бид
Эрихээ эргүүлж дүнчүүр маань уншихдаа
Энхрий үрсээ уул ус, лус савдагтаа даатгадаг
Элбэрлийн бурхан тэнгэр ээжийнхээ
Энэрэл хайранд нь жаргаж л явнаа бид
Үйлдэл бүрээрээ үрдээ сургаалиа хайрлаж
Үнэн худлын заагийг дэнслэх ухаан нэмж
Буян заяа тань түшиж явдаг болохоор
Буурал дэлхийн нугачаанд үрс чинь бүдрэхгүй ээ ээжээ
Бурхан шиг сэтгэлийн хариуд тань
Буян хийж амьдрах болноо амалъяа
Наян таван насыг зооглосон ижийтэйгээ
Нартад хөтлөлцөж явах юутай сайхан
Дэргэд нь суугаад гарынх нь цайг уухдаа
Дэндүү жаргаж өөрийгөө л хайрлуулах сайхаан
Бурханы орноор та хоёрыгоо дагуулж явахдаа
Буян хийж насыг нь нэмлээдээ гэж бодож явсансаан
Буурал орчлонгийн хатуу шалгуур гэвч
Буянтай аавыг минь үүрд аваад явсаан
Сайхан аавынхаа бодож явсан бүхнийг
Сааргүй гүйцээнээ үрс бид чинь
Сайхан буурал ээжийнхээ дэргэд
Сэтгэл дүүрэн суух дээдийн жаргал шүү
Гарынхаа цайг чанаж өгөөд
Гадаа сууж гангар гунгар хуучлах сайхан даа
Үг бүр нь үнэн байж ухаан хайрладаг
Үргэлж биднийхээ төлөө сэтгэлээ чилээдэг таныгаа
Инээж суухыг нь харах жаргал
Итгэлийн дээд бурхан эжий минь
Урт наслаж удаан жаргаарай
Ургах нарыг угтан цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө
Үрс биднийхээ суугаа зүгт залбирч, хүслээ шивнэдэг
Ээжий минь залбирч, тэнгэр бурхандаа даатгасан өдөр бүхэн
Үйлсүүд минь бүтэмжтэй, урамтай сайхан байдагдаа
Хүүхдүүдээрээ бахархаж сэтгэлээ дэвтээдэг ээж минь
Хэлбэргүй орчлонд бидэндээ заяасан амьд бурхан минь
Тэврүүлж өсгөсөн хүүхдүүд бид чинь
Тэнгэр ивээлт ээж таныгаа тэврэн мөргөмүү
Яндашгүй их ач буяныг тань
Яруу найргийн эрдэнэсийн үгээр магтюу
Ямархан их зол заяа хайрласныг чинь
Янжинлхамын эгшиглэнт Биба-д дуулюу
Ооноо.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
