“Бадамлянхуа иог” төвийн захирал Б.Туултай энэ удаад нүүрний иогийн талаар ярилцсанаа хүргэж байна.
– Нүүрний иог гэж юуг хэлэх вэ?
– Нүүрний иог гэдэг нь хүний нүүрний булчингуудын агшиж, сунах зарчимд үндэслэн хийгддэг иогийн дасгал юм. Нүүрний булчинг дасгалжуулан, үрчлээ нугалааг багасган, арьсыг өнгөлөг, залуу харагдуулах эмийн бус, мэсийн бус, гайхалтай аргын нэг нь нүүрний иог юм. Нүүрний булчингууд нь хүний бүхий л сэтгэлийн хөдөлгөөнд оролцож маш их ачаалалтай байдаг. Энэ нь тархинд хамгийн их сэрлийг үүсгэж, хүнийг тавгүйтүүлж байдаг. Нүүрний булчингуудыг жигд чангалах, суллах дасгалыг хэт хүчлэхгүйгээр хүний биеийн байгалийн мөн чанарт нь тулгуурлан хийх нүүрний иог нь зөвхөн нүүрийг залуу сайхан байлгаад зогсохгүй бүх бие сэтгэлийг амрааж, эрүүлжүүлэх дасгал юм. Хийхэд хялбар, цаг хугацаа бага шаарддаг, үр дүн сайтай, ямар ч эрсдэлгүйгээс гадна нүүрний арьс, гадаад дүр төрхийг зөвхөн харагдах байдлаар нь сайжруулах төдийгүй бүх эрхтэн тогтолцоо, эд эсийн түвшинд дотроос нь, биологийнх нь хувьд залуужуулдаг, бие махбодын өөрийн төрөлх чадавхид тулгуурласан бие, сэтгэлийг бүхэлд нь сэргээх цогц арга гэдгээрээ онцлог юм.
– Нүүрний иогт хэдэн төрлийн дасгал байдаг вэ? Үүнийг хүн хэдий хугацаанд сурах боломжтой вэ?
– Манай сургалтын хөтөлбөрт Нүүрний дээд, Нүүрний доод хэсгийн 20 минутын дасгал буюу нийт 16 дасгал, цэгэн иллэг, иллэгүүдийг заадаг. Багшийн зааварчилгаа тусламжтайгаар 5-10 хоногийн танхимын сургалтанд хамрагдаад дасгалуудаа зөв сураад гэртээ хийгээд байх боломжтой болно.
– Үүнээс гарах үр дүнгийн талаар? Үрчлээс, унжилт, далийлт гээд л асуудал бол их ш тээ?
– Нүүрний иог нь нүүр, хүзүүний булчингуудын хөдөлгөөнийг идэвхжүүлж, булчингийн хэт чангарал болон тэгш бус агшилттай холбоотой үүссэн янз бүрийн асуудлуудыг арилгана. Тогтмол хийснээр булчингийн хөдөлгөөнгүй, байнгын зуршсан чангарлаас улбаалан гардаг арьсны үрчлээсүүд багасна. Нүүрний иогийн дасгалууд нь арьсны өнгөн хөрс төдийгүй жинхэнэ арьс, өөхөн давхраанд хүртэл нөлөөлдөг онцлогтой бөгөөд цус, тунгалгийн эргэлтийг сайжруулан, арьсны хүчилтөрөгчийн хангамжийг эрс нэмэгдүүлж, бодисын солилцоог эрчимжүүлэн коллаген, эластин уургийн нийлэгжилтийг дэмждэг байна. Ингэснээр дээд зовхи, хөмсөг, уруулын булан өргөгдөж, нүдний эргэн тойрны унжилт, хамар уруулын нугалаа зэрэг насжилттай холбоотой үүсдэг өөрчлөлтүүд багасна. Хацар, эрүү чангарч, нүүр жижгэрэн зөв хэлбэртэй болно. Арьс зөөлөн, булбарай, өнгөлөг, толигор болно. Арьс чангарч, жижиг үрчлээнүүд тэнийнэ. Булчингийн тамир сайжирч, нүүрний хэлбэр засагдана. Нүүрний хаван, давхар эрүү арилна. Арьс уян хатан, гадаргуу нь жигд толигор болно. Нүдний харааг сайжруулна Үс уналтыг багасган, ургалтыг сайжруулна. Нойр сайжирна. Сэтгэл санаа тайван амгалан, баяр баясгалантай, аз жаргалтай болно.
– Нүүрний иогийг яаж зөв хийж сурах вэ? Бичлэг, эсвэл ном гарын авлага ашиглан хийж сурах нь өрөөсгөл үү?
– Сүүлийн үед бичлэг, ном гарын авлагаар их суралцдаг болсон байна. Болохгүй зүйл бол байхгүй л дээ. Гэхдээ эхний ээлжинд багшийн зааварчилгаа удирдлаганд суралцах нь булчингийн тонус хөдөлгөөнийг мэдрэх , дасгалаа зөв сурч авахад тусална. Зарим дасгалуудын хувьд олон үйлдэл зэрэг хийгддэг учир хийхэд хэцүү байдаг. Хэрвээ дасгалаа буруу сурчихвал ямар ч үр дүн үзүүлэхгүй бөгөөд эсрэгээрээ сөрөг үр дүн гаргах магадлалтай.

– Нүүрний иогийг их хийснээр үр дүнд хурдан хүрэх үү? Эсвэл?
– Дасгал хийж эхлээд та юун түрүүнд нүүрний булчингуудаа мэдэрч эхэлнэ. Биеийн дасгал хийдгийн нэгэн адил нүүрний арьс халуу дүүгэж, бага зэрэг улайна. Хүн бүрийн хувийн онцлог, арьсны хэв шинж, булчингийн тонус, насжилт, дасгалаа хэр зэрэг зөв, тогтмол хийж байгаа зэргээс шалгаалан үр дүн гарах хугацаа харилцан адилгүй байж болох боловч эхний өөрчлөлтийг ойролцоогоор 2 долоо хоногийн дараагаас олж харна. 2-4 сарын дараа таны нүүрний үрчлээ илт багасаж, ядаргаа, стресс арилсан болохыг мэдэрнэ. Энэ үед ойр тойрны хүмүүс тань таны нүүрний арьс эрүүлжиж, эрч хүчтэй, залуу харагдах болсныг ажиглана. 6-9 сарын дотор та өөрийгөө олон насаар залуужиж, илүү тайван, эрч хүчтэй болсныг мэдэрнэ. Ийнхүү өдөр бүр 20 минут хийх дасгал нь зөвхөн нүүрний арьс, гадаад байдлыг сайжруулаад зогсохгүй сэтгэл санааны хямрал, ядралыг арилган тайвшруулж, өөдрөг, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, аз жаргалтай болгон хувиргах шидтэй.
– Өдрийн аль цагт хийх нь тохиромжтой вэ?
– Хэзээ ч хийсэн болно. Өөрийнхөө зав чөлөөтэй ямар ч үед хийж болох боловч унтаж сэрээд өглөө эсвэл унтахын өмнө орой хийх нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Болж өгвөл 1 цагт 1 газар хийж хэвшил болговол сайн. Өглөө эрт, зурагт үзэж байх үед, машины зогсоол дээр гэх мэт янз бүрийн байдлаар тохирсон газраа хийж болох хэдий ч тайван, тухтай, чимээгүй орчинг өөртөө бүрдүүлж, сэтгэл санаагаа тайвшруулан, анхаарлаа төвлөрүүлж хийх нь дасгалын үр дүнг нэмэгдүүлнэ. Мөн ямар нэгэн үйлдэл хийж (машин барьж байх үед г.м) буй үедээ дасгал хийхгүй байхыг зөвлөдөг.
– Хамгийн овортой харагддаг үрчлээсүүд гэж байдаг гэсэн. Хамрын хоёр талын босоо үрчлээс зэрэг энэ бүгдэд ч гэсэн үр дүн үзүүлэх үү?
– Тиймээ. Хацар уруулын булчингуудыг дасгалын тусламжтай жигд чангалснаар арьс өргөгдөж хамар уруулын нугалаа буюу насжилттай холбоотой үрчлээс багасна.
– Танайх нүүрний иогоос гадна өөр ямар ямар сургалт явуулдаг вэ?
– Манай Бадамлянхуа иога сургалтын төв нь Эртний Энэтхэгийн уламжлалт Хатха иога, Агаарын иога, Нүүрний иога, Жирэмсний иога, Зөөлөн иога гэсэн цогц сургалт, хослосон сургалтуудыг өргөн сонголттой цагийн хуваарийн дагуу хичээллүүлэхээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Хатха иога, Нүүрний иогийн багшийн эрх олгох сургалтыг тогтмол жилдээ 1-2 удаа зохион байгуулж байна.
– Та хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ?
-Би тарган туранхай, хөгшин залуу гэж өөртөө хана босголгүйгээр өөрөө өөртөө цаг зав гарган 10, 20 жилийн дараах өөрийгөө өнөөдрөөс эхлэн бүтээгээрэй.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
