Анхны IPTV технологийг нэвтрүүлэхэд гар бие оролцож улмаар Скаймедиа, Скайтел компанид захирлын алба хашиж явсан мэдээлэл, технологийн мундагуудын нэг гэгдэх Н.Наранбат саяхан Юнителийн рекламд тоглосон байхыг үзлээ.
Ганган хээнцэр ч хоосон толгойтой залуусаар рекламын дүр хийдэг өнөө үед Юнителийхэн их л сүрхий дүр сонголт хийсэн байх юм. Даанч юнителийн энэ сонголтыг “Хар масс” ойлгосонгүй бололтой. Магадгүй анхнаасаа тэдэнд зориулсан бүтээгдэхүүн ч биш байж магад. Тиймдээ ч өнөөх дүрийг нь танилгүй “явдаг сахал, неондартал” гэж сошиал орчинд нэлээд шоглолоо. Манайхан ч гэж хэлбэрдсэн хэдэн залуусаа шүтчихсэн. Гэтэл хийсэн бүтээсэн зүйлтэй, дугуй унаж, усанд сэлж, ууланд гүйдэг үлгэр жишээ амьдралын хэмнэлтэй Н.Наранбатыг зөвхөн харагдах байдлаар нь дүгнэж байгаа нь хэлбэр хөөсөн амьдралдаа манайхан нэгэнт дасжээ гэж халагламаар.
Ер нь компаниуд томрохын хэрээр хэдэн хоосон толгойтыг биш хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсийг заримдаа бүр өрсөлдөгч компанийнхаа экс захирлыг маркетингтаа ашигладаг шинэ тренд тогтож байх шиг. Хамгийн сонирхолтой нь Н.Наранбат нэгэн үе үүсгэн байгуулж нөгөө нэг үед өрсөлдөж явсан компанийнхаа рекламд тоглосон нь их л гайхшрал төрүүлж байгаа юм. Тэр 8011 дугаарыг өндөр зэрэглэлийнх гэдэгтэй санал нийлсэн үү эсвэл гадаадын одод шиг өндөр үнэ санал болгож урьсан учраас зөвшөөрсөн юм болов уу? Ямартай ч Юнител өрсөлдөгч компанийнхаа экс захирлыг рекламдаа ашигласан нь маргахын аргагүй үнэн болж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
