Монгол туургатан болох Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Дээд Монгол зэрэг Монгол угсаатнуудын дунд “Өхөөрдөм гоёо-2018” Монгол туургатан хүүхэд багачуудын загварын их наадам өчигдөр эхэллээ.Энэхүү анхдугаар их наадам нь энэ сарын 20-22 өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд боллоо.

Наадмын үйл ажиллагааг нээж, Дэлхийн Монгол угсаатны нийгэмлэгийн тэргүүн н.Нямаа “Хүүхдийн инээд цалгиж байдаг энэ сайхан ордонд хүрэлцэн ирсэн Монгол туургатан та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргэе. Монгол туургатан хэчнээн цөөхөн тархан суурьшсан билээ. Монгол туургатны бидний үр үндэс бидний ирээдүйг харуулах, үндэсний өв соёлоо авч үлдэх үйл ажиллагааг халх Монголдоо зохиож байснаас дэлхийн Монгол туургатан болон бүх угсаатнуудаа хамруулахыг зорьсон. “Өхөөрдөм гоёо 2018” наадам төсөл наадам болж зохиогдож байгаа.

Мөн зохиогдсон улс орондоо хүмүүнлэгийн дор нэгдэх уриатай хийгдэж байна. Монгол туургатан дунд шилжин явах тугийнхаа дагуу тухайн зохиогдсон улсдаа заавал эх үрсийн төлөө хүмүүнлэгийн ажлыг санаачлан зохион байгуулах үндэс нь зоригтой юм. Халимаг Тува, Буриад, Өвөрмонголыг төлөөлөн ирсэн хүндэт зочид доо баярлаж талархаж байгаа илэрхийлж байна”гэлээ.
НИТХ-ын бодлого төлөвлөлтийн хариуцсан дарга н.Мөнх-Оргил үг хэллээ. Тэрээр “Та бүхэн энэ оройн мэндийг хүргэе. НИТХ-ын дарга С.Амарсайхан дарга Засгийн газар дээр хуралтай байгаа хүрэлцсэн ирж амжаагүй тул миний бие хүрэлцсэн ирж байна. Ингээд та бүхэндээ НИТХ-ын даргын мэндчилгээг та бүхэндээ уламжилж байна. Эрхэм хүндэт шүүгч дизайнер, эцэг эхчүүд болон загвар өмсөгчид хүүхдүүддээ “ Өхөөрдөм гоёо 2018”Дэлхийн Монгол туургатан хүүхэд багачуудын загварын наадмын үйл ажиллагаанд оролцож байгаа баяртай байна. Монгол хэмээх нэгэн дээвэр дор өнөөдөр Монгол, Халимаг Тува, Буриад, Өвөр монгол угсаатнууд цугларч үндэсний хувцас, гоёо чимэглэлээ олон нийтэд сурталчлах, хүүхдүүд багачууд үндэснийхээ өв соёлоор бахархах, өвлөх зэрэг олон талын ач холбогдолтой. Энэхүү наадмыг зохион байгуулж байгаа. Дэлхийн монгол угсаатны нийгэмлэгт талархал илэрхийлье. НИТХ хүүхэд багачууддаа үндэсний өв сангаа түгээн дэлгэрүүлэх, үндэсний хувцсаа сурталчлах, хувцсаар дамжуулан Монгол туураг таны зан заншил, соёлыг түгээх үйлсэд хамтран оролцож байгаад баяртай байна. Бяцхан хүүхдүүддээ “Өхөөрдөм гоёо 2018” наадмын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.
Уг наадамд хүүхдийн хувцас үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд болон Монгол туургатны 5-15 насны 104 модель оролцож байгаа аж. Энэхүү наадам шагналын сан өндөр бөгөөд шалгарсан хүүхэд багачууд олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнд оролцох юм байна.








55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -4 градус хүйтэн
Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
