Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ойчид, мод үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо хамтран “Хамтын ажиллагаа-хөгжлийн тулгуур” сэдэвт Ой, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнийг 6 дугаар сарын 20-нд Корпорэйт Конвеншн Центрт зохион байгуулах гэж байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Завхан, Төв аймаг болон нийслэлийн ой, мод, тавилгын үйлдвэрлэл эрхлэгчид болон төрийн болон төрийн бус байгууллагын 150 орчим төлөөлөл зөвлөгөөнд оролцоно.
Зөвлөгөөний үеэр ой, модны үйлдвэрлэлийн хөгжлийн боломж, ойн нөөц ашиглалт, модон эдлэл, тавилгын үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага зэрэг илтгэл хэлэлцүүлж, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, зөвлөмж гаргах юм. Тухайлбал,
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг бодлогын түвшний асуудлыг авч үзэн, салбарынхны санаа бодлыг сонсон, тэдгээрийн саналыг эдгээр эрх зүйн баримт бичигт тусгахыг зорьж байна.
Мөн салбарын хэрэгжүүлэгч агентлагийг дахин байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хоршиж хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх талаар ярилцана. Түүнчлэн мод бэлтгэлийн үйлдвэрлэлд шинэ техник технологи нэвтрүүлэх, ойн зам барьж байгуулах, үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээл, лизингийн үйлчилгээнд хамруулах, татварын бодлогоор дэмжих, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг үйлдвэрлэгчдэд чиглэсэн ямар арга хэмжээ авч болох тухай хэлэлцэнэ.
Монгол Улс мод, модон материал, тавилгын хэрэгцээний 45 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Ой, модны үйлдвэрлэлийн салбарт 400 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 6000 орчим хүн ажиллан, жилдээ 220 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Эдгээр үйлдвэр мод бэлтгэл, зүсмэл материалын үйлдвэрлэл, барилгын модон хийц, цул модон болон хавтан хийцийн тавилга, зөөлөн тавилга, модон хаалга, цонх, гэрийн мод, хөгжмийн зэмсэг, паркетан шал, дотор дизайн тохижолтын чиглэлээр төрөлжин ажиллаж байна. Тэр дундаа барилгын хаалга, гал тогооны тавилга, зөөлөн хийцийн тавилга зэрэг зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдсэн.
Сүүлийн жилүүдэд төр засгаас тус салбартай холбоотой “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”, “Ойн цэвэрлэгээ”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг батлан гаргаж, дотоодын зах зээлээ хамгаалах, төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байна. 2014-2017 онуудад тус салбарын 65 иргэн, аж ахуйн нэгж байгууллага Засгийн газрын бондын хөрөнгө, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 33 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, 8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийн, олон үйлдвэр техник технологио шинэчилжээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
