Энэ сарын 23-ны өдөр буюу Лхагва гаригт цэцэрлэгийн цахим элсэлт албан ёсоор эхлэх гэж байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Батбилэг нар мэдээлэл хийлээ.
Цэцэрлэгийн цахим элсэлтийг өнгөрсөн жил зохион байгуулахдаа шинээр цэцэрлэгт явах 2 настай хүүхдүүдийг бүртгэж байсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц “цахим элсэлт”,“цахим бүртгэл” гэсэн үндсэн зарчмаар явагдана.

Цэцэрлэгийн цахим бүртгэл 2018 оны 7 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхлэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 хүртэл үргэлжилнэ.

Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ.
- 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 2 настай хүүхдүүд бүртгэнэ.
- 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамрах сургах тойргийн цэцэрлэг шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм. Хяналтын тоо гэдэг нь тухайн насны ангилалд зарлагдсан сул орон тоог хэлэх бөгөөд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг хяналтын тоо цахим хуудаст ил тодоор байрлуулах юм.
- Бүртгүүлэхдээ https://tsetserleg.ulaanbaatar.mn системд орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор нь гарч ирэх нэг удаагийн түлхүүр нууц үгийг бичиж нэвтрэн орно.
- Нэвтэрч орсны дараа таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаяг, хамрах сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
- Хүүхдийн хаягийн мэдээллийг нягталж шалгасны дараа холбогдох гар утасны дугаар оруулж бүртгэлийн дугаар авах ногоон товч дээр дарах юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хаягийн зөрчлөө зайлшгүй арилгасан байх шаардлагатай юм.
- Таны бүртгүүлсэн гар утасны дугаарт бүртгэлийн 5 оронтой тоо очих бөгөөд тус дугаарын бүртгэлийн дугаар гэсэн хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарах юм.
“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2018 оны 8 дугаар сарын 24-ны баасан гарагийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдана. Шинээр цэцэрлэгт элсэх хүүхдийн бүртгэлийн тоо хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар элсэлтийн үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах юм.
Өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг дараах байдлаар баталгаажуулна.
- https://tsetserleg.ulaanbaatar.mn систем рүү орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор гарч ирэх нэг удаагийн нууц түлхүүр үгийг бичиж нэвтрэх товчийг дарснаар “Таны хүүхэд …. цэцэрлэгт бүртгэлтэй байна. Баталгаажуулна уу” гэсэн мэдээлэл гарч ирнэ. Үүний дараа эцэг эх, асрах хамгаалах холбогдох гар утасны дугаараа оруулна.
- Бүртгэлийн дугаар авах товчийг дарснаар холбогдох гар утсанд 5 оронтой дугаар ирнэ. Тус дугаарыг системд оруулснаар бүртгэл баталгаажна.
- Бүртгэлийн дугаараа баталгаажуулсны дараа 2018 оны 8 дугаар сарын 27-29ний өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгах юм.
Цахим системд нэвтэрч бүртгүүлэх боломжгүй иргэд 2018 оны 7 дугаар сарын 25-аас зөвхөн ажлын өдрүүдэд тухайн дүүргийн Боловсролын хэлтэс, 2018 оны 8 дугаар сарын 13-аас хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой.
Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт элсэх болон зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй. Эцэг эх, асран халамжлагчид холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгэл хийлгэх ёстой юм.
Энэ жил 146 мянга орчим хүүхдээс 114 мянган хүүхдийг төрийн болон төрийн бус цэцэрлэгт хамруулах боломжтой. Үүнээс гадна нийслэлд 143 хүүхэд харах үйлчилгээнд 424 хүүхэд асрагч багш 2106 хүүхдийг сургаж байна. цэцэрлэгийн бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамруулах үйл ажиллагаа үргэлжлэн явагдана.
Нийслэлийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 69 хувьтай байсан бол энэ жил 77,6 хувь болж өсчээ. Ингэснээр 100 хүүхэд тутмын 78 нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж боломжтой болсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
