10 дугаар сарын 07-нд болох байсан Хэнтий аймгийн нөхөн сонгууль хууль зөрчсөн гэж үзэж ирэх жилийн 6 сар хүртэл Хэнтий аймгийн хэсэг иргэд УИХ-д төлөөлөлгүй төөрсөн хүүхдүүд болж хувирах нь тодорхой боллоо. Улс төрийн намуудын 2020 оны чансааг шалгах байсан уг сонгуульд 13 нам оролцохоо илэрхийлж 42-р тойрог дээр гал байтугай түймэр дэгдэх байсан биз. Сонгуульдаж чадахгүй болсноор ямар улс төрийн хүчин эрх ашиг хөндөгдөж байгаа вэ гэхээс илүүтэй хэний эрх хязгаарлагдаж байгаа вэ гэдгийг урьтаж тунгаах нь зүйн хэрэг.
Ямар ч хууль зарлиг тушаал аль ч бай хүн бүрийн эрхийг хязгаарлах хохироохгүйгээр нийтэд нийцсэн байх ёстой. Гэтэл 2015 оны 12 сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хууль нь анхнаасаа Үндсэн хуульд бүрнээ нийцээгүйгээр батлагдсанаас үүдээд сонгогч болон сонгогдогч аль алиных нь эрхийг хязгаарлаад хаячихлаа. Өөрөөр хэлбэл тухайн үед УИХ-ын гишүүн байсан Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн Сонгуулийн тухай хуулийн шинэчлэн найруулсан хууль хуудуутай, түүхий хууль гэнэт нөхөн сонгууль зарлаж болдгийг орхигдуулжээ. Алдаатай аргацаасан хууль байсныг өчигдөр Үндсэн хуулийн цэцийн нөхөн сонгуулийн хойшлуулах шийдвэр гаргаснаар батлагдаж байгаа юм.
Тодруулбал Монгол улсын иргэн бүрийн сонгох сонгогдох эрх Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт төдийгүй Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. заалтаар баталгаажсан. Гэтэл 2015 онд АН эрх барьж байхдаа 72.4 хувиар баталсан хуулийн дагуу 42-р тойргийн 10 сард болох байсан сонгуульд төрийн албан хаагчид нэр дэвших эрхгүй болгожээ. Учир нь 2015 онд батлагдсан сонгуулийн тухай хуулийн 125.5-д төрийн албан хаагч нэр дэвшихээр бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна гээд хуульчилчихжээ. Өөрөөр хэлбэл 10 сард болох байсан нөхөн сонгуульд төрийн албан хаагч нэр дэвших бол 2016 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД /Сонгуулийн тухай хуулийн 3.1.4 заасан/ буюу 2 жилийн өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой байжээ. Ийм нөхцөл байдал үүсэж болно шүү гэдгийг ам ангайсан болгоныг алхаараа таглаж байсан З.Энхболд болон түүний танхимыхан тооцоолоогүйд ХЭН БУРУУТАЙ вэ?

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
