НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг Нийгмийн Форум арга хэмжээ энэ жил “Спорт, Олимпын үзэл санаагаар хүний эрхийг хүндэтгэж, хамгаалах үйл хэргийг дэлгэрүүлэх нь ” сэдвийн дор 10 дугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна.
Спортоор дамжуулан хүний эрхийг хамгаалах асуудлаар гурван өдөр хуралдаж буй тус Форумд Монгол Улсаас Гавьяат тамирчин, уулын спортын мэргэжлийн тамирчин Б.Гангаамаа оролцож байгаа бөгөөд тэрээр “Спортын салбар дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов.
Б.Гангаамаа эмэгтэй хүн ямар ч төрлийн спортоор амжилтад хүрч болдогийг өөрийн туршлага, түүхээсээ жишээ болгон хуваалцахын сацуу эмэгтэй хүнийг зарим спортын төрлөөр хичээллэхийг дэмждэггүй нийгмийн хандлагыг өөр шиг нь амжилтад хүрсэн эмэгтэй тамирчид бүрэн өөрчлөх боломжтойг тэмдэглэж, Монголын хувьд Олимпын медальтан, нэртэй тамирчдын тал орчим нь эмэгтэйчүүд байгааг онцолсон.
Мөн тэрээр байгаль орчныг хамгаалах, өлсгөлөн ядуурлыг бууруулах замаар хүний эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг зорьж өөрийн санаачилсан “Зулайгаас нь өлмий хүртлэх эх дэлхийгээ хайрлая” уриан дор дэлхийн 7 оргилд гарсан уулчдын уулзалтыг Монгол дахь НҮБ болон Монголын Үндэсний олипмын хороо, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр 2020 онд байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулав.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2007 оноос хойш хэлэлцэн баталдаг “Нийгмийн форумын тухай” тогтоолоор хүний эрхийг хамгаалах, урагшлуулах асуудлаар гишүүн орнууд, засгийн газар хоорондын байгууллага болон иргэний нийгмийн төлөөлөл хоорондын яриа хэлцээ хийх, санал солилцох механизм бий болгох зорилгоор Нийгмийн Форумын мандатыг бий болгож 2008 оноос хойш жил бүр 3 өдөр зохион байгуулж ирсэн.
Өнгөрсөн хугацаанд тус форумын хүрээнд ДОХ, халдварт өвчний дэгдэлт, ядуурал, уур амьсгалын өөрчлөлт, даяршил, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг олон асуудлыг хөндөж хэлэлцсэн ба форумын мөрөөр гарсан дүгнэлт, зөвлөмжүүдийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит чуулганд танилцуулж, тус Зөвлөлөөс хэлэлцэн баталдаг дээрх тогтоолын агуулгад тусгадаг.
Тус форумын хэлэлцүүлэгт Олон улсын параолимпийн хорооны Ерөнхийлөгч Э.Парсонс, ОУОХ-ны гишүүн Н.Мутавакель, Кенийн Олимпын аварга Кипчоге Кейно зэрэг хүмүүс мөн илтгэгчээр оролцож үг хэлэв.

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
