УИХ гэх хууль санаачилдаг, баталдаг төрийн их “айл”-д эмэгтэй гишүүд цөөхөн. Гэтэл тэднийгээ гоочлох нь үнэхээр хэрээс хэтэрлээ. Ажил хийж яваа, тэр дундаа олны нүдэнд ил ажиллаж байгаагийн хувьд элдэв шүүмж тэднийг дагахыг үгүйсгэхгүй. Байх ч ёстой юм. Гэтэл шүүмж биш доромжлол нь хэрээс хэтэрлээ. Хөөрхий хэдэн эмэгтэй гишүүдээ өмөөрмөөр санагдав.
Төрсөн гэр, төвхнүүлсэн амьдралаа орхих шахуу төрийн ажилд зүтгэж байгаа тэднийгээ хааяа ч гэсэн ээж хүн, эх хүн гэдгээр нь харах ухаантай баймаар санагддагаа нуухыг хүссэнгүй. Энэ удаад Д.Оюунхорол гишүүнийг онцолмоор санагдав.
Тэрбээр улс төрд 20 жил ажиллаж байна. Ингэхдээ УИХ-ын сонгуульд таван ч удаа нэр дэвшиж, дөрөвд нь парламентад суудал авч байсан туршлагатай улстөрч. Улс төрийн тогоонд 20 жил “буцлах”-д нь түүнийг элдвээр гүтгэгдэж байсныг нь харж байсан уу гэхээс идэж уусныг нь баримтаар нотлогдсоныг нь сонсч байсангүй. Тухайлбал, түүнийг “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд байхдаа харийнханд шонхор зарж, шонхрыг үнэгүйдүүлж, ховордуулж, асар их ашиг оллоо” гээд л нэг хэсэг шуугисан. Шүүх байгууллагаар өчнөөн шалгуулсан ч хэрэг үүсгэх шалтгаан алга гээд хэргийг хаасан байна лээ. Үнэхээр идэж уусан нь үнэн бол хөөрхий эмэгтэй гишүүнийг баримтаар айлган сүрдүүлж, элдэвлэж байгаад, улс төрийн тойргоос шахан гаргах байсан биз. Гэвч шүүх байгууллага тэгж чадаагүй нь түүнээс “Но” илрээгүйн жишээ.
Саяхан хүртэл Монгол Кувейтын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хүрээнд байгуулах судалгааны төвийг барина гэж Засгийн газар хоорондын хөтөлбөрөөс өчнөөн тэрбум төгрөг завшлаа гээд л баахан шуугив. Бусад гишүүд нь хүртэл чуулганы танхимд бүлтэлзүүлж суусан. Гэвч үнэн хэрэгтээ энэ төвийг засаж сайжруулаад хичнээн сахйна болгоод ашиглалтад оруулаад Төрийн өмчийн хороо тогтоол гаргаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдэлд хүлээлгэн өгсөн л байсан. Зөвхөн энэ хоёр асуудлаар хууль хяналтын байгууллага ямар хариу өгснийг мэдээлэх болно. Цэвэр гүтгэлэг хийж байгаа нь тодорхой байгаа.
Тэр улс төрд 20 гаруй жил, парламентийн танхимд 15 жил сууж байгаа туршлагаараа ЖДҮХС-гаас зээл авсан нөхдийн адил нэн хөнгөлөлттэй зээлээс хүртэх боломж түүнд байсан. Гэхдээ тэр тэгээгүй. Гэтэл “Уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлна” гэгчээр ганц удаа сайдын сэнтийд сууж үзээгүй гишүүд болон шинэ залуу улстөрчөнцөрүүд ганц жил УИХ-д сууж байгаа мөртлөө ЖДҮХС-гийн хөрөнгөнд хуруу хумсаа дүрж, хулгайлж, хошин тайлбар хийж ард түмнээ доромжлон суугааг хараад ой гутаж байна. Ёстой памперснаасаа гараагүй байж бас идэж уухаа урьдал болгочихжээ.
Цаашид яаж улс төрд явна даа. Эртхэн бууж өгөөд хувийн бизенсээ хий. Тодруулбал, Н.Энхбаяр, Л.Энхболд нарыг хар л даа. Тэд үнэхээр ичгэвтэр. Зарим нь ард түмний итгэлийг өвөртлөн УИХ-д анх удаа гарчихаад олон мянган сонгогчоосоо олон олон боломжийг нь хулгайлсан “хулгайчид”. Хулгайичд гэдгийг хашилтанд хийх шаардлага ч байхгүй л дээ. Тэд дахиад улс төрд тэр тусмаа УИХ-д нэр дэвшихгүй байлгүй дээ. Дэвшлээ гэхэд сонгогчид нь хэрхэн хандах бол. Ичээсэй. Ийм өчүүхэн бодолтой, хувиа хичээсэн хүмүүс улс төрд явдаггүй юм даа.
Тэдний ЖДҮХС-гаас авсан мөнгө хагартлаа баяжсан тэдэнд юу ч биш атал өчүүхэн бизнесээ хөл дээр нь босгох гэсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд болон тэдний ар талд суугаа гэр бүлийнхэнд нь асар том боломж байсан нь мэдээж. Гэтэл урдуур орж боломжийг нь ашиглаж, тэрбум тэрбумаар нь хувааж идчихээд ичихгүй одоо ч Төрийн ордонд сууж байгаа нь өөрөө гутамгшиг. Гэтэл Д.Оюунхорол гишүүн биднийг тэгж доромжлоогүй атал бид яагаад түүнийг доромжилж, олны дунд чичилж суух ёстой гэж.
Түүнийг гүтгэх, бруутгах, хэрэг тохох ямар ч “но” байхгүй болохоор нүд рүү чичилчих юм гарч ирэхгүй болохоор одоо нүдээ аних төдийд зураг дарчихаад, түүнийг хуурамч хаягаар олон нийтийн сүлжээнд тарааж, “Унтаахай авгай”, “Архичин” гэх зэргээр элдэвлэж эхэлсэн. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэлд “хий” байсангүй. Арга ядаад түүний нүдээ анивчих төдийд нь зураг дараад тараадаг болж. Арай л өрөвдмөөр арга л даа. Хурал хуй дээр унтаад явдаг арчаагүй, сул дорой нэгэн даанч биш л дээ. Сүүлдээ бүр Д.Оюунхоролыг архичин гэж бичүүлжээ. Яах нь вэ дээ. Энэ эмэгтэй бол өөрөө ёс суртахуунтай, боловсролтой төдийгүй Монголын боловсролд том хувь нэмрээ оруулж яваа.
Д.Оюунхорол бол рекламдаж, өөрийгөө сурталчилж гүйдэггүй, даруухан хэлэх үгээ хэнд ч хэзээ ч хэлж чаддаг гэдгийг монголчууд мэднэ. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, дарга дагаж, цүнх барьж, архи эргүүлж элдэв аргаар улс төр хийдэггүй жинхэнэ парламентч эмэгтэй. Энэ нийтлэлийг ямар нэг байдлаар захиалгаар бичээгүй. Бичих ч үгүй. Харин эрчүүд цөөхөн эмэгтэй улстөрчдийг гүтгэлгээр хүчирхийлж байгааг хараад дуугүй суумааргүй байна. Түмнээ төлөөлөх төрийн ажилд хоёргүй сэтгэл, хатан ухаан, шударга үйлээ зориулж яваа эмэгтэйчүүдийг шахан хавчиж байгаад шантраачихвий гэсэндээ ийн бичлээ.
Монголчуудад бухимдах зүйл бишгүй байгаа нь үнэн. Тиймээс бурууг хурцаар шүүмжилж, зөвийг хөхиүлэн дэмжих ухамсартай байгаасай гэсэндээ ийн бичлээ.
Эх сурвалж: http://mminfo.mn М.Аялгуу

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
