УИХ-ын гишүүн Х. Баделхан Барилга, хот байгуулалтын Сайд болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Хотын өмхийтэй тэмцэх, ипотекийн зээлийг хөдөлгөх гээд олон олон бодлогын асуудлыг шийдэх нь Таны хүлээсэн үүрэг байсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүтсэн зүйлс, гарт баригдаж нүдэнд харагдах шийдэл, үр дүн харагдахгүй л байна.
Зарим нэг нь дөнгөн данган эхлэл төдий л байна. Хийсэн зүйл гэвэл барилгын салбарын амин сүнс болсон сургалт, тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага нэртэй баян компаниудын нэгдэл “Монголын барилгын үндэсний ассоциаци” хэмээх ТББ-д өгсөн. Энэ нь хүнд суртал, хүлээгдэл, авлигыг арилгах боломж олгоно гэж үзсэн бөгөөд агуулгын хувьд зөв шийдвэр байсан гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Нөгөө нэг талдаа олон улсын жишиг ирээдүйгээ харсан шийдэл болсон.
Гэвч Х. Баделхан сайд төрийн нэрийн өмнөөс бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн “Монголын барилгын үндэсний ассоциаци” хэмээх хөрөнгө санхүүгээр бийлэгжүү энэ ТББ-даа толгойгоо мэдүүлээд удаж байна. Тус ассоциацийнханы хувьд гар бариад бугуй барина гэгч болж, энэ янзаараа бол даварсаар даварсаар Дагвын оронд гэгч болох янзтай.
Тодруулбал, “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ ерөнхийлөгч Д. Цэрэнжигмэд, Гүйцэтгэх захирал Л. Хулан нар тусгай зөвшөөрөл олгох төрийн ажлыг төрийн өмнөөс хийж буйгаа мартан өөрсдийн өмч, эрх мэдлийн асуудал мэтээр ханддаг болсныг ярих хүн цөөн биш болжээ.
Тусгай зөвшөөрөл олгох нэг цэгийн төвлөрсөн цэг Барилгын хөгжлийн төвд байрладаг. Хотын төв хэсэгтээ, ойр дөт, иргэд орж гардаг, сайн мэддэг. Гэтэл Монголын Барилгын үндэсний ассоциацийнхан тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний төвөөс салган нүүлгэхээр зорьж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл энэ төвийг тэд өөрсдийн дэргэдээ байлгахаар ажиллаж байна.
Барилгын хөгжлийн төвийн үйлчилгээний нэгдсэн төв нь барилгачид, барилгын аж ахуйн нэгжүүд бүхий л асуудлаа шийддэг төрийн үйлчилгээгээ авдаг нэгдсэн төв. Энд тусгай зөвшөөрөл ч багтана. Гэтэл одоо тус төвийг “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын өмч болгон салгах гэж байгаа нь энэ. Энэ нь барилгачид байтугай тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар үйлчлүүлэх олон хүнийг төөрөгдүүлсэн, нааш цааш холхиулсан, төвөг чирэгдэл учруулсан шийдвэр болох гэж байна.
Ингэж нэг Төрийн бус байгууллагын толгойг илж, үйлчилгээний дэвшил шуурхай байдлыг алдагдуулж, сахил хүртээд шал дордов гэдэг шиг юм болох гээд байгааг сайд Та эрхбиш анзаарч байгаа гэж найдъя.
Х. Баделхан сайд та өмнөх бодлогын асуудлуудаа шийдэж бидэнд тус болдоггүй юмаа гэхэд битгий гай болооч.
Эх сурвалж: unen.mn

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
