Нийт нутгийн 70 гаруй хувьд зуншлага хэвийн байна

2021 оны 08-р сарын 06 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 70 гаруй хувьд хэвийн, 5 орчим увьд муу,  бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

Тодруулбал Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уулын нийт, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дундговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Говь-Алтай, Өмнөговийн зарим, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай  байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх