XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаа,
- Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны өндөр настан Цээпилийн Нямаа,
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн зөвлөх профессор Насантогтохын Хүүхэнжимээ,
БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Ус цаг уурын хөгжлийг дэмжих төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, ахмад цаг уурч Дашдоржийн Цээсодролцоо,
- Монголын байгаль орчны холбооны Дундговь аймгийн зөвлөлийн дарга Хандсүрэнгийн Цэнд-Аюуш,
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
- Хэнтий аймгийн Биндэр сумын малчин Эрдэнэжамцын Дашдэндэв,
ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР:
- “Радио телевизийн үндэсний сүлжээ” улсын үйлдвэрийн газрын ахмад холбоочин Зандангийн Цэдэнбалжир,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн Төрийн торгон сүргийн агтны даамал Цэвээндоржийн Галбадрах,
- “Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Банзрагчийн Сувд,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Онцгой байдлын байгууллагын ахмадын холбооны гишүүн, бэлтгэл хурандаа Сүхбаатарын Залуухүү,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
- Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, хуульч Маналжавын Төрбаяр,
УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
- “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, хөгжмийн найруулагч Батмөнхийн Чинбат,
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Жүдо бөхийн олимпын шүүгч Төрбатын Энхцэцэг,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Дашдаваагийн Алтанцэцэг,
- Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Төв түгээх төвийн машинист Дуламын Батжаргал,
- “Голден жим” фитнес клубын дасгалжуулагч Жаргалсайханы Баянмөнх,
- Монгол Улсын филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр,
- “Алтайн хүдэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дуу оруулагч, жүжигчин Өлзийн Наранбаатар,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- “Зоос одон тэмдэг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дархан Чимэдцэрэнгийн Одончимэг,
- Ахмад настны үндэсний төвийн бага эмч Юмхүүгийн Чимгээ,
- Ахмад төмөр замчин Цэндийн Солонго,
- Байт харвааны шүүгч Энхбатын Саруул,
- Пара хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Пүрэвцогтын Энхманлай,
- Уртын дуучин Дүүрэнгийн Үүрийнтуяа,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар Батбаатарын Саранцэцэг,
- Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Лхагвасүрэнгийн Энхболор,
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын Эдийн засаг, төлөвлөлтийн мэргэжилтэн Халтарын Тунгалагтамир,
- “Мон топ трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дулааны инженер Гансүхийн Содномдаржаа нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүслээ.











Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
