Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын 2015 онд ХОМ-тээ мэдүүлж байсан “Хотол түмэн” ХХК-ийн хувьцааг нь эзэмшдэг МБҮ трейд компани Хөгжлийн банкнаас 2018-2023 оны хугацаанд зээл авсан гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Тэгвэл “Хотол түмэн” гэх нэртэй компанийг Я.Содбаатар 2015 онд ХОМ-тээ мэдүүлж, улмаар 2016 онд нэрийг нь өөрчилж, “Конкрет адмикс” болгон ч, одоо“Конкрет адмикс” компанийг эзэмшдэггүй гэж мэдэгджээ.
Учир нь “Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ын 2.3-т “Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг өөр нэгэнд олгож болно” гэсэн заасан байдаг тул, “Хотол түмэн” гэх нэрийг өөр иргэн авч компани байгуулсан байжээ.
Энэ талаараа Я.Содбаатар өөрийн цахим хуудастаа, “Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудалд намайг холбогдуулан бичих болсон тул залруулга гаргаж байна. Миний бие Хөгжлийн банкны ямар нэгэн зээлтэй холбоогүй бөгөөд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй болохоо хариуцлагатай мэдэгдэж байна. 2015 онд миний ХОМ-д байсан 5669456 тоот регистртэй “Хотол түмэн” ХХК- ийг 2016 онд нэрийг өөрчлөн “Конкрет адмикс” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоо энэ компаниа эзэмшдэггүй болно. Харин Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2018 онд “Хотол түмэн” гэх нэрийг 6298788 тоот регистрийн дугаартайгаар бусдад олгосон байна. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь надтай ямар нэгэн холбоогүй болохыг үүгээр мэдэгдэж залруулга гаргаж байна” хэмээгээд дараах баримтыг нийтэлжээ.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
