Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа.
“11 11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь санал, хүсэлт, өргөдөл гомдлыг утсаар, биечлэн, мобайл аппликэйшн , цахим болон дуут шуудан, киоск машин зэрэг 11 сувгаар хүлээн авна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өргөтгөн шинэчилсэн “11 11” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Ө-гийн гомдлыг утсаар хүлээн авав. Иргэн Ө Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гомдол гаргасан байлаа. Тус гомдлыг Ерөнхий сайд харьяа яаманд нь шилжүүлэв. Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төв одоогийн байдлаар зөвхөн утсаар гэхэд өдөрт дунджаар 200 гаруй дуудлага хүлээн авч байна.
Ерөнхий сайд “Засгийн газар олон нийтийн санал хүсэлтийг сонсож бодлого шийдвэртээ тусган төр эргэх холбоотой ажиллахад “11-11” төв чухал нөлөөтэй. Уг төвд хамгийн олон ирсэн санал гомдлыг сардаа нэг удаа Засгийн газрын хуралдаанаар дараалал харгалзахгүй хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэв.
Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг төрийн бүтээмжийн сэргэлтэд цахимжсан, иргэдийн оролцоотой, нээлттэй хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох зорилт тусгагдсан. Энэ зорилтын дагуу хийж буй ажлын нэг хэсэг нь иргэдээ сонсох “11-11” төв гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг хурдан, шуурхай ажиллуулж, долоо хоног бүр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тайлагнаж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор (2022.01.15) Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албанд шилжүүлсэн юм.


УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
