Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022-05-27/ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Өмнөговь аймгийн Даланзадгад суманд аймгийн иргэдтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд дэлхийн болон улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн хүндрэлтэй байдал, бодит шалтгаан, үүнийг даван туулах зорилгоор Засгийн газраас баталсан Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд, тэр дундаа тус аймагт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газар хэрэгжүүлэхдээ Өмнөговь аймагт удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа төмөр замын бүтээн байгуулалтууд, эрчим хүчний салбарт эхлүүлэх Тавантолгой цахилгаан станц, мөн Оюу толгой, Таван толгойн ордуудын ашигт малтмалын экспортын тээврийн гол боомтуудын өнөөгийн явцыг дурдаад аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн ач холбогдол, иргэдэд хүрэх үр өгөөжийг онцолж ярилаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ойрын 4-5 жилийн хугацаанд үр дүн гарч эхэлнэ. Орон нутгийн иргэд, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа юу юунаас чухал гэлээ. Өмнөговь аймгийн хувьд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд жин дардаг. Үүний гол хэсэг нь уул уурхай, түүнийг дагасан үйлдвэрлэл, үйлчилгээ, хилийн боомтуудыг түшиглэсэн авто болон төмөр замын тээврийн салбартай шууд холбоотой байдаг. Оюу толгой, Таван толгой чухал ч гэсэн оюунтай толгой Монгол Улсад илүү хэрэгтэй. Хамгийн түрүүнд иргэнээ бодсон бодлого хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд онцлов.
Уулзалтын төгсгөлд Өмнөговь аймгийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлын талаар иргэдийн санал, хүсэлт нэг бүрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, үг хэлсэн 70 орчим иргэний зүгээс Өмнөговь аймагт уул уурхайн лиценз нэмж олгохгүй байх, усны нөөцийн асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын чадавхийг сайжруулах, аймгийн хэмжээнд хавдар, шүдний өвчлөл иргэдийн дунд их байгаа. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто замын засварыг чанартай хийлгэх, нүүрсний шороон замын тээврийг зогсоох ёстой, Өмнөговь аймагт ч МАНАН бүлэглэл бий болж “Нүүрс” нам байгуулаад удаж байгаа зэрэг асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсаж байлаа.
Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан дэл уулын боомт байгуулах тухай Засгийн газрын 2014 оны 46-р тогтоолыг түдгэлзүүлж, асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаа мэдэгдлээ.
Түүнчлэн Өмнөговь аймагт тулгамдсан асуудлуудыг иргэдээр өөрсдөөр нь эрэмбэлүүлж, хамгийн олон санал авсан Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар, Даланзадгад суманд ДЦС барих ажлын зураг, төсвийн зардал болон Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын эхний 80 км-ыг хатуу хучилттай болгох хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах, Өмнийн говийн хөгжлийн зөвлөл байгуулах, аймгийн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй 4С болгох зэрэг 12 томоохон асуудлыг шийдвэрлэхээр боллоо.



УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
