Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана.” гэж, мөн зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан бөгөөд Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийг баталж, өнөөдрийг хүртэл 28 жил мөрдөж байна.
Энэ хугацаанд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид цөөнгүй нэмэлт, өөрчлөлтүүд орж, улмаар уг хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан баталсан дүрэм, журам, бусад шийдвэрүүд шинэчлэгдэн батлагдсан.
Түүнчлэн, дээр дурдсанаас гадна нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллага хоорондын саналын зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн батлууллаа.
Дүрэмд гомдлын шаардлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах зарчим, гомдол гаргагчаас гаргасан гомдлыг хянан үзэх үйл ажиллагаа, талуудын эрх, үүргийг тодорхой болгож, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүртгэх мэдээллийн цахим сантай байхаар зохицуулав.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
