Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажиллалаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль энэ оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж байна.
Засгийн газрын хуралдаанаар (2022.08.31) Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгож, энэ дагуу ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хуулийн хэрэгжилтийг шалгаж эхэлж байна.
Сайдаас доош түвшний албан тушаалтан автомашин унахыг хязгаарласнаар 587 автомашиныг Засгийн газрын автобаазад хүлээлгэн өгчээ. Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлыг бууруулж нийт 5.8 тэрбум төгрөг хэмнэжээ.
2022 онд нэмж 5.7 тэрбум төгрөгийн зардал хэмнэхээр байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниуд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлснээр нийт 80 орчим тэрбум төгрөг хэмнээд байгаа бол энэ оны төгсгөлд 124.8 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2023 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа Төрийн хэмнэлтийн тухай хуулинд тулгуурлаж байгааг онцлов. Төрийн албан хаагчид, удирдах албаны хүмүүс автомашин хэрэглэж эрх ямба эдлэх ёстой гэсэн сэтгэлгээнээс салж, хандлагын өөрчлөлтийг бий болгох нь чухал гэлээ. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр төрийн автомашины үйлчилгээ “ЮБИКАБ” ХХК-ийн дуудлагын системд нэгдээд байна. Төрийн алба хаагчид шаардлагатай тохиолдолд дуудлагаар автомашин хэрэглэж байгаа юм. Ингэснээр шатахуун, урсгал зардал хэмнэгдэж, сул зогсолт байхгүй болж буйг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярив.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т ажилласныхаа дараа “ЮБИКАБ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид төрийн тээврийн үйлчилгээг тус компанийн системээр ажиллуулж, улам боловсронгуй болгоно. Энэчлэн төр хувийн хэвшилтэй хамтарч, хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй байх зарчмыг Засгийн газар баримталж ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.


УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
