Аймаг, нийслэл, орон нутгийн удирдлагууд оролцсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн V хуралдаанаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл болон мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцлээ. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 15-ны байдлаар 92.4 хувьтай үргэлжилж байгаа талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тус салбарт 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засварт 1186 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 95.5%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Түүнчлэн шахмал түлшний нөөц энэ сарын 15-ны байдлаар баруун бүсийн үйлдвэрт найм, зүүн бүсийн үйлдвэрт дөрвөн шугамаар хоногт 2,000-2,200 тонн түлш үйлдвэрлэж, нийт 106 мянган тонныг нөөцөлжээ. Дизель түлшний нийлүүлэлт буурснаас “Багануур” ХК 3 хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болголоо.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тонн өвс, хадлан буюу нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгэсэн байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэхээр байгаа аж. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас махны экспортыг нэмэгдүүлж малчид, ААН, байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга нар энэ үеэр хэлж байлаа. Энэ асуудалд салбарын яамнаас онцгойлон анхаарч, үхрийн махнаас бусад экспортын махны квотыг цуцалж, махны экспортыг бүх талаар дэмжин ажиллаж байгааг хэллээ.
УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их”, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд “Их”, Архангай, Говь-Алтай, Увс аймгууд “Дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Үнэлгээгээр эрсдэлтэй дүгнэгдсэн, өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой зарим аймгуудаас судалгаа авч үзэхэд 2022 оны 11 дүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгийн үлдэгдэлгүй болсон байна. Энэ нь аймаг орон нутагт эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах, менежмент муу байгааг илтгэн харуулж байна” хэмээгээд хурлын төгсгөлд 21 аймгийн удирдлага болон Эрүүл мэнд, Эрчим хүч, ХХААХҮ-ийн сайд нарт дараах үүрэг, чиглэлийг өглөө.
Коронавируст халдварын мутацилагдсан шинэ хувилбаруудын талаарх судалгаа, шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг шуурхай бүрдүүлэх, халдвараар өвчилж, эдгэрсэн иргэдэд сэргээн засах, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүүлэх;
Малчид, мал бүхий айл өрхүүд өвөлжөөндөө буусан, малын шилжилт хөдөлгөөн бүрэн зогссон 2023 оны 1-3 дугаар сард малын гоц халдварт өвчний тандалт, эмнэлзүйн үзлэгийг Мал эмнэлгийн ерөнхий газраас хийх тул орон нутгийн түвшинд бэлтгэл ажлыг хангах, хүний нөөц, санхүүжилтийг шийдвэрлэх;
Эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг даалгалаа.

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
