Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “Өглөөний уулзалт” Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд цар тахлыг даван туулж, орон даяар эрт илрүүлгийг амжилттай зохион байгуулж буй эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан тус салбарын шинэчлэлийн талаар танилцуулав. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж, нэг сая хүн хамрагдаад байна.

Эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насныхны 76 хувьд шүд цоорол, 18-60 насны иргэдийн 18.7 хувь нь ходоод, 61-ээс дээш насны иргэдийн 22 хувь нь ходоодны үрэвсэлтэй гарсан. Засгийн газар зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2024 оноос “Шүд” төслийг хэрэгжүүлэхээр болсныг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Мөн эрт илрүүлгийн зохион байгуулалтыг илүү сайжруулах, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд иргэдтэй өдөр бүр тулж ажилладаг эмч нарын санал туйлын чухал гэдгийг онцоллоо. Иргэн бүр эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, эрүүл мэндийн боловсрол мэдлэгтэй болоход өрхийн эмч, ажилтнууд зөвлөгөө мэдээллээр хангаж тусалж ажиллахыг хүслээ.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт илтгэл тавилаа. “Улсын хэмжээнд 207 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулж, 3614 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин 1.5 сая төгрөг, ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудын дундаж цалин 2.3 сая төгрөг байна. Цаашид гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог илүү ил тод болгох, шалгуур үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх, нийгмийн эрүүл мэнд болон анхан шатны тусламж үйлчилгээний санжүүжилтийг нэмэгдүүлэх зохицуулалт хийнэ” гэв.
Өрхийн эмч нар сум, өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах хүний нөөц дутагдалтай, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны шаардлага, шалгуурт үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэн зохицуулах, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн дунд байгуулдаг гурван талт гэрээг эргэн харах, эмч ажилтнуудын ашиглаж буй программыг цөөлөх, лавлагаа шатлалын эмнэлэгтэй мэдээлэл солилцох урсгалыг хялбаршуулах, эрт илрүүлэгт хамрагдаж буй 30-аас доош насны иргэдийн багц дахь үзлэгийн төрлийг нэмэгдүүлэх, ӨЭМТ-ийн байранд урсгал засвар хийх зэрэг санал хэллээ.
Тухайлбал,
Сэлэнгэ аймгийн “Хараа мандал” ӨЭМТ-ийн дарга О.Бүрэнжаргал: Сэлэнгэ аймаг өрхийн эрүүл мэндийн таван төвтэй. Манай эмнэлэг дөрвөн их эмч, долоон сувилагчийн орон тоотой боловч одоогоор хоёр эмч л ажиллаж байна. Нэг нь би, нөгөө нь тэтгэврийн насны хүн. Хөдөө орон нутагт, анхан шатанд ажиллах хүний нөөцийг бодлогоор дэмжээсэй гэж хүсэж байна. Гэр бүл төлөвлөлтийн талаар сургалт зөвлөгөөг боловсролоор дамжуулж өгмөөр байна. Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийнхээ 20 хувийг программ шивсэн эсэхээс шалтгаалж авдаг. Ихэнх цагаа хүнд хүрч үйлчлэхээс илүү бичиг цаасанд зарцуулж байна.

БЗД-ийн “Мараната” ӨЭМТ-ийн их эмч Э.Алтанзул: Манай эмнэлэг 15 эмч, ажилтантай, 9035 хүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйлчлэх хүрээний хүн ам 100 хувь гэр хорооллынх, эмзэг, зорилтот бүлэг ихтэй. Ер нь анхан шатанд олон төрлийн программ хэрэглэдэг, ачаалал ихтэй, гацдаг. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай. Манай эмнэлэг программд шивэлтээс шалтгаалан санхүүжилтийн 20 хувиа авч чадахгүй байгаа, энэ асуудалд анхаарч өгнө үү гэлээ.
Эмч нарын санал, хүсэлтийг холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, шийдвэрлэлтэд нь анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.



Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
