Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs, Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Lazard Asset mgt, Export finance Australia, MIGA, Cliffort capital, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, GIC, Ubique Asset mgt, EBRD, IFC, KFW, Canadian Imperial Bank of Commerce зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Үндэсний уламжлалт баяр наадмын мэнд хүргээд улсынхаа макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр,
Ковид бол бидэнд хамгийн хүнд сорилтуудын нэг байсан. Ковидын үед манай эдийн засаг -4.7 хувь болж буурсан бол одоо эдийн засаг өсөж байна. 2022 онд эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн. Энэ онд зургаа орчим хувьд хүрэх төлөвтэй байна.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулсан. Манай улс саяхан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмэгдүүллээ. Энэ бол хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг хангах бидний хамгийн том амжилтуудын нэг юм. Сонгуулийн холимог тогтолцоо нийгмийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад орж ирэх үүд хаалгыг нээж, жендэрийн тэгш байдлыг хангаж, бусад намуудад томоохон боломж олгох болно. Илүү ил тод, бизнест ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэж, дижитал шилжилтийг эрчимжүүлж байна гэж онцоллоо.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэв.
Уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдад 2012 оны эдийн засгийн сэргэлт эргэн ирж буйд баяртай байна. Та бүхэн 10 жил алдлаа. Одоо эдийн засгийн өсөлтөө хадгалаад, төсвийн сахилга баттай, хөрөнгө оруулалтын бодлогын алдаа гаргахгүй байхыг зөвлөлөө.




Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
