БНСУ-д 11 дэх удаа зохион байгуулагдсан “Korea International Ballet” 2018 Сөүл хотод зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн насан хүрэгчдийн ангилалд УДБЭТ-ын гоцлол бүжигчин, СТА О.Анужин амжилттай оролцож алтан медаль хүртсэн байна. Тэмцээнд 14 орны 200 гаруй бүжигчин, 12 орны шүүгч оролцсон бөгөөд олон улсын хэмжээнд 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа балетийн А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой. Манай улсад балетийн урлаг үүсч хөгжсөнөөс хойш олон улсын томоохон тэмцээнээс эмэгтэй бүжигчин анх удаа алтан медаль хүртсэн нь Монгол Улсын балетийн түүхэнд нэн шинэ хуудас нээж байгааг олон улсын урлаг судлаачид онцлон бичжээ. О.Анужин нь 2016 онд БНСУ-ын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2018 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Олон улсын анхдугаар балетийн тэмцээнд гран-при шагналыг тус тус хүртээд байсан юм.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын балетийн түүхэнд Зууны манлай бүжигчин, Ардын жүжигчин Ю.Оюун 1981 онд Москвагийн олон улсын IV тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.
Б.Цэнгэл

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
