Author Archives: admin

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ “ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН ТООЛЛОГО” ЯВАГДАЖ БАЙНА

Аж үйлдвэрийн яамнаас анх удаа “Үйлдвэрийн улсын тооллого”-ыг явуулж байна. Энэхүү тооллого нь:

· Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг цахим мэдээллийн сангаар

дамжуулан олон нийтэд сурталчлах, нэгдсэн мэдээллээр хангах замаар борлуулалтыг нэмэгдүүлэх;

· Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодит мэдээлэл, үр дүнд

суурилан зохион байгуулах /Гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаа, олон улсын арга хэмжээнд хамруулах гэх мэт/;

· Төрийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг худалдан

авалтанд нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрүүдийн бараа бүтээгдэхүүний мэдээллээр хангах;

· Аж үйлдвэрийн дэд салбаруудын чадавхийг тооцоолон гаргаж, гадаадад

экспортлох боломжтой нийт бүтээгдэхүүний хэмжээг тодорхойлох;

· Үйлдвэрлэлийн өнөөгийн болон ирэх жилүүдийн хэмжээг тодорхойлж,

дүн шинжилгээг хийх, макро эдийн засгийн тооцоог боловсруулах;

· Үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих замаар тээвэр, логистикийн нэгдсэн

сүлжээг бий болгох, кластеруудыг тодорхойлох зэрэгт бодлого боловсруулагчдыг нэгдсэн мэдээллээр хангах зорилготой юм.

Үйлдвэрлэл эрхлэгч та бүхэн http://industry.mi.gov.mn/ хаягаар орж бүртгэлтэй холбоотой мэдээлэл, гарын авлагатай танилцаж, “Үйлдвэр эрхлэгчийг шинээр бүртгэх” холбоосоор орж бүртгүүлэн, тооллогод хамрагдана уу.

Аж үйлдвэрийн цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

2. 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан;

3. 2015 онд үйлдвэрлэсэн болон ирэх 5 жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ;

4. Компани болон бүтээгдэхүүний танилцуулга /лого, зураг, бичвэр/ зэрэг мэдээлэл шаардлагатай.

АЖ ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЛБАРИЙН БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН САН / ААН-ийн хэрэглэгчийн гарын авлага/ энд дарж үзнэ үү

ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН ТООЛЛОГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЖЛЫН ХЭСЭГ.

Утас: 99160275, 99918798

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Неймарыг Олимпийн наадамд тоглохыг “Барселона” зөвшөөрлөө

Неймар энэ зун Олимпийн наадам болон Америкийн цомын 100 жилийн ойн тэмцээнд оролцохыг хүсч буйгаа мэдэгдсэн. Гэлээ ч хөлбөмбөгчийг тус хоёр тэмцээний аль нэгд нь л тоглуулах шинжтэй байгаа юм. Энэ нь нэгд гэмтэл авахаас болгоомжлох, нөгөө нь шинэ улирлын өмнөх амралт, бэлтгэлийг бүрэн базаахтай холбоотой шаардлага ажээ.

Тэгвэл “Барселона”-гийн удирдлагын зүгээс Неймарыг Олимпийн шигшээ багтаа багтан тоглохыг эхний ээлжинд зөвшөөрсөн гэсэн мэдээлэл түглээ. Ингэснээр Неймар Америкийн цомд тоглохгүй байх магадлал нэмэгдэж буй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АН-ын бүлэг өчигдөр болсон асуудлаар хуралдах гэж байна

АН-ын бүлэг шуурхай хуралдахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ын бүлэг үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар шуурхай хэлэлцэхээр болжээ. Тэдний нэн түрүүнд хэлэлцэх асуудал нь өчигдөр болсон үйл явдалтай холбоотой гэнэ.

Уг нь өнөөдөр байнгын хорооны хуралдаан өглөө болохоор товлосон байсан ч ийнхүү хойшилжээ. Одоо АН-ын гишүүд цуглаж байгаа аж. Бүлгийн хурлын дараагаар байнгын хорооны хуралдаанууд үргэлжлэх бололтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

“Ту-154М” онгоцны ослын хариуцлагыг ах дүү Качиньский нар хүлээх ёстой

2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн онгоц ОХУ-ын Смоленск хотын ойролцоо осолдсоны хариуцлагыг ах дүү Качиньский нар хүлээх ёстой гэж үзэж байгаагаа Нобелийн Энх тайвны шагналт, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса “Facebook” хуудсандаа мэдэгджээ. 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгч Лех Качинский тэргүүтэй Польшийн төлөөлөгчид Хатыний эмгэнэлт явдлын ойн арга хэмжээнд оролцохоор засгийн газрын “Ту-154М” онгоцоор Хатынийг зорьсон байна. Үзэгдэх орчин муу, газартай холбоо тогтоох боломжгүй нөхцөлд онгоцны нисгэгчид онгоцоо газардуулах шийдвэр гаргаснаас онгоц Смоленск-Северный нисэх онгоцны буудлын хөөрч, буух зурваст хүрч амжилгүй эхлээд мод мөргөж, дараа нь газарт унасан байна. Энэ ослын улмаас төр, засаг, цэргийн болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид болох 96 хүн бүгд амиа алдсан билээ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ажлын дөрвөн өдөртэй болно

Венесуэлийн  Ерөнхийлөгч  Николас Мадуро эрчим хүч  хэмнэх  зорилгоор  долоо хоногт  ажлын дөрвөн өдөртэй байх  шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн  долоо хоногоос  эхлэн  ирэх  тавдугаар сарыг дуустал  баасан гарагийг  ийнхүү амралтын өдөр болгон зарлаж  байгаагаа тэрээр мэдэгдсэн байна. Энэ шинэ төлөвлөгөөний дагуу  зочид буудлууд болон  худалдааны  төвүүд  өдөрт  9  цаг  өөрсдийн  цахилгаан үүсгүүрээ  ашиглаж  байх үүрэг  хүлээж байна.  Мөн  хүнд  аж үйлдвэрийнхэн эрчим хүчний хэрэглээгээ   20 хувиар  бууруулах ёстойг  Ерөнхийлөгч  Мадуро  мэдэгджээ. Венесуэлийн  нийслэл  Каракас  хотын эрчим хүчний 75 хувийг Гури усан  цахилгаан станцаас хангадаг  юм. Гэвч ган гачгаас болж  усны  түвшин  эрс  буурч  эрчим хүчний  үйлдвэрлэл  буурахад  хүрчихээд  буй юм байна. Мөн  дэлхийн зах зээл дээрхи нефтийн үнийн уналт тус  улсад  хүндхэн  тусч байна.  Өнгөрсөн  онд  л гэхэд  Венесуэлд инфляцийн түвшин нь  180  хувьд  хүрч  үүнээс болж  Ерөнхийлөгч  Мадуро  онц  байдал  хүртэл зарлаж байсан билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Хаваржилт хүндэрсэн 6 аймгийн малчдад 2.4 сая ам.долларын тусламж хүргэнэ

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас хаваржилт хүндэрсэн 6 аймгийн 45 сумын малчин өрхийн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан 2.4 сая ам.долларын тусламжийн эд зүйлсийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. НҮБ-аас охид, эмэгтэйчүүдэд зориулан 7962 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багц хүргүүлж байгаа юм. Уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрний саван, алчуур зэргээс гадна шүгэл, гар чийдэн нярай болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл багтжээ. Энэ нь гамшгийн үед эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, аюулгүй байдлаа хангахад туслах зорилготой юм. Одоогийн байдлаар 6 аймагт нийт 11 мянга 800 өрх хаваржилт хүндэрсэн бүсэд оршин сууж байгаа юм. Энэ удаагийн тусламж нийт 4390 малчин өрхөд хүрэх бөгөөд ОБЕГ-аас бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэж малчдад шуурхай хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод “Энэхүү тусламж бол НҮБ-ын зүгээс малчдад үзүүлж буй тусламжийн нэгээхэн хэсэг юм. Бид хаваржилт хүндэрсэн бүсийн 500 орчим жирэмсэн эмэгтэйчүүдэд төрхийн өмнөх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гамшгийн үед эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Тиймээс Засгийн газар болон холбогдох албаны хүмүүст энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна” хэмээв. НҮБ-ын тусламжийг 14 хоногийн дотор малчдын гарт хүргэх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хүн төрөлхтөн анх сансарын уудамд мөрөө гаргасан өдөр

1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дөнгөж 27 настай байсан Юрий Гагарин Восток-1 хөлгөөр дэлхийг тойрсон анхны хүн юм. Тэрээр эх дэлхийг 27,400 км цагийн хурдтай, 108 минутын хугацаанд тойроод ирсэн бөгөөд эргэн газардахдаа Зөвлөлт холбоот улсын үндэсний баатар төдийгүй, дэлхий дахины бахархал болсон билээ.

Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Мөн сансрын нисэгчдийг бэлтгэх “Оддын хотхон”-ыг түүний нэрэмжит болгосон байна.Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 15 цагаас Төмөр замын Соёлын ордонд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд болон хоёр улсын баатар, сансарын нисэгч Ж.Гүррагчаа нар оролцох юм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

259 сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ

Хэт халуун болж байгаатай холбоотойгоор даваа гарагт Малайзын хэд хэдэн бүс нутагт дунд сургуулиудын хичээлийг хаах шийдвэрийг тус улсын Боловсролын яам гаргажээ. Перлис, Паханг зэрэг мужуудад агаарын хэм 72 цагийн турш 37 градусаас давж байна. Боловсролын яамны шийдвэрээр, 259 сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, үүнд 100 мянга орчим сурагч хамрагдах бөгөөд харин багш нар ажилласан хэвээр байх аж. Энэ нь сүүлийн үед эрх баригчид халууны улмаас дунд сургуулиудыг хаахаас аргагүйд хүрсэн анхны тохиолдол биш юм. Цаг уурын урьдчилсан мэдээгээр, Малайзын олон бүс нутагт энэ сарыг дуустал хэт халуун үргэлжлэх аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

20 хувьцаат компанийн 66 мянга 771 ширхэг хувьцаа арилжаалжээ

Монголын хөрөнгийн бирж өчигдөр 10 тэрбум 53 сая 951 мянга 511 төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ өдөр хөрөнгийн биржийн “II” ангилалд бүртгэлтэй АПУ, Говь зэрэг 20 хувьцаат компанийн 66 мянга 771 ширхэг хувьцаа арилжаалжээ. Энэ өдрийн арилжааны дийлэнхийг буюу 10 тэрбум төгрөгийн арилжааг Засгийн газрын богино хугацааны үнэт цаас эзэлсэн байна. Харин 20 компанийн хувьцааг нийт 53 сая 951 мянга 511 төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр MSE ALL индекс 802.58 нэгж болж 0.69 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 330 тэрбум 908 сая 188 мянга 396 төгрөг боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Нэг торх түүхий нефтийн үнэ 42 доллар хүрчээ

Зургадугаар сард арилжаалагдах “Brent” түүхий нефтийн үнэ  Лондоны “ICE” биржид 0.4 хувиар өсч, нэг торх нь 42.11 долларт хүрсэн байна.“WTI” түүхий нефтийн үнэ 0.5 хувиар өсч, нэг торх нь 39.9 долларт хүрчээ. Арилжааны цонх нээгдсэнээс хойш хийгдсэн хэд хэдэн арилжааны явцад “Brent” маркийн түүхий нефтийн үнэ нэг торх нь 43.3 долларт хүрч байсан аж.

 

.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Малчдад хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Хаваржилт хүндэрсэн малчдад туслах зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ)-наас Монгол Улсад 2 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж буцалтгүй тусламжийн гэрээнд  Сангийн сайд Б.Болор, АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар гарын үсэг зурлаа. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлж байгаагаар энэ өвөл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь цасан бүрхүүлтэй байжээ. Зузаан цасан бүрхүүл тогтож, агаарын хэм эрс буурсны улмаас хорогдсон малын тоо өнгөрсөн сард 669 мянгад хүрээд байгааг Засгийн газраас мэдээлсэн. Өвөл хүч алдаж доройтсон мал хаврын хахирт олноор хорогдох аюултай тул малын нийт хорогдол 1.2 саяд хүрэх эрсдэл бий болоод байгаа юм. Нийт малчдын 41 хувь буюу 225 мянган иргэн, үүн дотор 5 хүртэлх насны 28 мянган хүүхэд энэ өвлийн хүндрэлийн үр дагварын  нөлөөлөлд шууд өртөөд байгаа бөгөөд тэдэнд нэн даруй тусламж үзүүлэхэд 14.3 сая ам.доллар шаардлагатай байгааг НҮБ судалгаагаар тогтоожээ. Тиймээс АХБ-ны гишүүн хөгжиж буй орнуудад байгалийн гамшиг тохиолдох үед төрийн нэн шаардлагатай үйлчилгээг нөлөөлөлд өртсөн орон нутагт хүргүүлэх зориулалттай “Ази номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сан”-гаас буцалтгүй тусламж үзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар АХБ-д гаргасан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Зуны олимпийн чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн  “The first “Last-Chance” тэмцээний хөтөлбөр” хуваарь

Манай оронд анх удаа болж байгаа Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн 2016 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “Буянт Ухаа” спортын цогцолборт явагдана.Зуны олимпийн сонгон шалгаруулах “The first “Last-Chance” тэмцээний хөтөлбөр

Дөрөвдүгээр сарын 22. Баасан гариг

9.00-15.00  Сонгомол барилдааны 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

17.30-18.00                 Нээлтийн ёслол

18.00-20.00                 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 23. Бямба гариг

9.00-15.00    Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг- ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

18.00-20.00           Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Дөрөвдүгээр сарын 24. Ням гариг 

9.00-15.00      Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд

18.00-20.00                Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Тэмцээнийг “МҮОНТ”, “НТВ”, “Сүлд” телевизүүд  шууд дамжуулж үзүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Сангийн яам 10 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжив

Сангийн яам өчигдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 10 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаасыг 14.394 хувийн хүүтэй арилжаалжээ. Тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэт цаас нь 9 сарын хугацаатай бөгөөд анх 100 мянган ширхэгийг борлуулахаар нийтэд мэдээлж, иргэн, аж ахуйн нэгжүүдээс нийт 210 мянган үнэт цаас худалдан авах санал ирүүлжээ. Монголын хөрөнгийн бирж эдгээр саналыг судлан үзэж эхний 100 мянган ширхэгийн захиалгыг биелүүлсэн байна. Мөн өдөр 2 жилийн хугацаатай 10 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалахаар төлөвлөөд байсан ч худалдан авах санал ирээгүй аж. Тус өдөр “Тэнгэр Капитал” болон “Монсек” үнэт цаасны компани арилжаанд идэвхитэй оролцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Таэквондочид Азийн хоёр том тэмцээнд оролцоно

Таэквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайт дахь Монголын Үндэсний олимп цогцолборт энэ сарын 14 хүртэл 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ базааж байна.Учир нь тэд дөрөвдүгээр сарын 16-17-нд Филлипин улсын Манила хотод болох Ази тивийн олимпийн эрхийн тэмцээн, 18-20 нд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Олимпийн эрх авахын төлөө Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр 58 кг-д, П.Тэмүүжин 68 кг-д тулалдах бол Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Ганцоож 54 кг-д, М.Түмэнбаяр 58 кг-д, А.Нацагдорж 63 кг-д, П.Тэмүүжин 68 кг-д тус тус тулалдана. Дасгалжуулагчаар шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын дасгалжуулагч Хур-Инёнг нар ажиллаж байна. Дээрх бэлтгэлд 2020 онд болох олимпод бэлтгэж буй залуу тамичид гарч, бэлтгэлийг нь хангаж буй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа