Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хууль зүйн салбарын бие бүрэлдэхүүний төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтад Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдах албан тушаалтан, ажилтан, алба хаагчид оролцлоо.
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ.
Цаашид улс орны язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, шударга ёсыг дээдэлж, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, иргэддээ ээлтэй, хүний эрх, эрх чөлөөг хангахын төлөө хичээн ажиллахыг захилаа.
Тэрбээр Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болсноос хойш хууль зүйн салбарт хийсэн ажил, дэмжлэг, санаачилсан хуулийн төсөл, үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Салбарын яам хууль, эрх зүйн орчныг илүү тодорхой, хэрэгжихүйц болгон сайжруулахад анхаарч, иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ.
Хуулиудын хэрэгжилт хангалтгүй байгаагаас иргэний эрх зөрчигдөх, хууль, шүүх, цагдаагийн байгууллагад итгэх иргэдийн итгэл багасах, хуулийн зөрчил нэмэгдэх, хуулийг орлосон зохицуулалт, тэр дундаа авлига, хүнд суртал бий болох суурь болж байгааг сайд С.Амарсайхан хэллээ.
Цаашид хууль тогтоомж боловсруулахдаа эрдэмтэн судлаачдын зөвлөмж, иргэдийн санаа бодлыг тусгах, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, гадны сайн туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Цаашид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд зарим төрлийн эрүүгийн болон зөрчил шалгах, шийдвэрлэх хялбаршуулсан ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, цахим гарын үсэг ашиглан зайнаас асуудлаа шийдвэрлүүлэх, оролцох боломжийг судалж эхэлжээ.
Мөн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг батлуулан мөрдүүлнэ.
Салбарын хэмжээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүнд суртал, дарамт шахалтгүй, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэхийн тулд хүний эрхийг хязгаарласан, албан тушаалтанд эрх мэдэл, давуу байдал бий болгосон шинжтэй дүрэм, журмуудаа хүчингүй болгох юм байна.
Хууль зүйн салбарын хамт олон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй, чин шударгаар биелүүлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилтэд урьдын адил хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.
Ерөнхийлөгч мөн өдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хурандаа Равагийн Пүрэвжав, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Дэмчигийн Батчулуун нарт Гавьяат хуульч, Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн ахмад жолооч, бэлтгэл ахлагч Үржингийн Сэргэлэнд Гавьяат тээвэрчин, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Жамцын Түмэнтулгад Үйлчилгээний гавьяат ажилтан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Энхтайваны Болормаад Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.









“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
