Өнөөдөр МЗХ –ноос Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын элч төлөөлөгч, СТА, циркчин Б.Баттулгыг Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, дэлхийн олон сая хүнд монгол циркийн урлагийг чадварлагаар сурталчилж, ажиллаж байгаа зүтгэлийг үнэлж МЗХ-ны “Амжилтын хүрэл од” одонгоор шагналаа.
Тэрээр 2017 онд бидний сайн мэдэх “Авьяаслаг Америкчууд” нэвтрүүлэгт “Монгол хүчтэн” үзүүлбэрээр тун амжилттай оролцож, 1,2-р шатанд шалгарч монгол хүний хүч чадлыг гайхуулан, шүүгчдийг шагшуулж байсныг та бүхэн сайн санаж байгаа бизээ.
Б.Баттулга нь циркчин, дасгалжуулагч багшаар одоо АНУлсын дэлхийн нэр хүндтэй ‘’ Ringling Bros and Barnum & Bailey’’ циркид Монгол Улсаа төлөөлөн 10 гаруй жил, амжилттай үр бүтээлтэй ажиллаж байна.
АНУ-ын ‘’ Ringling Bros and Barnum & Bailey’’ циркийн улаан, хөх, алтан шоунд 6 жил жүжигчнээр ажиллах хугацаандаа АНУ-ыг 3 удаа бүтэн тойрч 40 гаруй мужийн 120 гаруй хотод тоглолт хийсэн ба АНУ, ИТАЛИ, БНХАУ, МЕКСИК, ОХУ, ФРАНЦ, ИСПАНИ, ГЕРМАН, БРАЗИЛ , АВСТРАЛИ, СЛОВАК зэрэг 10 гаруй орны ‘’ GOT TALENT ‘’ телевизийн шоу нэвтрүүлэгт амжилттай оролцон 5 орны тусгай шагнал, 4 орны гран при шагналаар шагнагдан Монгол Улсын соёл, урлаг, спортын салбарын шилдэг уран бүтээлчдийн нэг билээ.
Энэ хугацаанд Б.Баттулга дэлхийн 11 орноор Монгол Улсыг төлөөлөн аялан тоглолтг тасралтгүй хийж гадаадын 25 сая гаруй иргэнд Монгол хүний хүч тэнхээ, тэвчээр, оюун ухааны хатыг олон улсын түвшинд таниулан сурталчилж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн циркийн урлагийн мэргэжлийн жүжигчин, дасгалжуулагч багш болсон байна.
Сонирхуулахад тэрээр АНУ-ын Чикаго хотноо амьдарч буй монгол хүүхэд залуучуудад үндэснийхээ соёл урлаг, спортыг таниулах хөгжүүлэх, авьяасыг нь дэмжих зорилготой “Авьяас” академийг хэсэг нөхдийн хамт санаачлан байгуулж байгаа юм байна.


УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
