Энэ оны анхны барилдаан маргааш болно

2023 оны 01-р сарын 06 өдөр, 14 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buhiin urguu
Шинэ оны эхний барилдаан маргааш буюу нэгдүгээр сарын 07-ны 12 цагаас “Цолгүй залуу бөхчүүд”-ийн анхдугаар барилдаанаар эхэлнэ. Нийтийн монголоос өөр нь улс, аймаг, сумын цолгүй бол хүссэн бүхэн барилдах эрхтэй. Бүртгэл 10:00 цагаас Монгол бөхийн өргөөнд, барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Харин Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 2023 оны эхний барилдаан нэгдүгээр сарын 08-ны 12:00 цагаас МБӨ-нд болно. Барилдах бөхчүүдийг өнөө, маргааш буюу 06, 07-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. Бүртгүүлсэн бөхчүүд барилдахаар ирэхдээ бүртгэлээ баталгаажуулах шаардлагатайг анхаарна уу!
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх