Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь

2023 оны 04-р сарын 03 өдөр, 12 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buhiin urguu

Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох барилдаануудын хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны  хуваарийг хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд,
07-нд 12:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
08-нд 12:00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,
15-нд 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
23-нд 12:00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,
29-нд 12:00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
30-нд 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх