Дэрвэгэр богинохон хормойтой, цэцгэн хээтэй даашинзаар гоёсон бүсгүйтэй Сүхбаатарын талбай дээр танилцаж билээ. Хоёулаа л ажил руугаа гүйж явсан юм даг. Дэгжин гоё сийрсэн цүнх гартаа савчуулж, тас тас инээсэн цэл залуухан Ариунаа…1996 он. Хамтдаа “Ардын эрх” хүртэл алхаж, хамаг мөрөөдлөө ярилцан зам нийлсэн юм даг. Болгарт дуучнаар төгсөж ирсэн, томоос том мөрөөдөлтэй, гэхдээ өөрийнхөө мөрөөдөлд өрөөлийг эх оронтойгоо хамт багтаачихсан, дуулах дуу болгон нь утга болоод ухааралтай байгаасай гэж хүсдэг өөдрөг бүсгүй. Түүний анхны “Эрос 1” тоглолт жинхэнэ утгаар нь шуугиан тарив.
Шоу тоглолт гэж юу байдгийг харж, олон хүн нүд нээсэн дээ. Ариунаагийн дуунууд өөлөх нэгээхэн ч өө үгүй, уран бүтээлийн хувьд тулсан шийдэл, өнгө будагтай байдаг. Тоглолтууд нь гэнэтийн сюрпризээр дүүрэн. Ярилцлагууд нь сэтгэл хөдлөл, эрчим хүч, илэн далангүй чөлөөт нислэгээр баян. Хувцаслалт нь үнэндээ л үүнээс цаашгүй…Зоримог шийдлүүд, эрсдэлтэй алхмууд…монголчууд анх удаа тайзан дээр дотуур хувцастай гэмээр хагас нүцгэн гоо сайхантай нүүр тулсан. Дуулах, бүжиглэхийг дуртай үедээ чадмаг хослуулж, хөдөлгөөнгүй, хөшүүн Монголын эстрад урлагт эргэлт авчирсан. Түүнээс хойш 33 жил өнгөрчихөөд байхад Ариунаагийн хэмжээнд дуулангаа хачин донжтой халуун цочмог бүжиглэчихдэг, тайз тоглолт хоёроо утгаар нь урлагийн сүм болгон хувиргадаг хүн залуу хамтлаг дуучдын дундаас ч төрсөнгүй. Юу үнэн. Энэ үнэн. Өндөр өсгийт дээр яаж тэгж ганган гоё эргэлддэгийг би бол төсөөлж ч чаддаггүй. Заримдаа үнэнийг хэлэх сайхан байдаг.
Тайз, гэрэл, үзэгчид, дуу, бүжиг…бүгдтэй нь харьцаж, уусч, нэгдэж чаддаг…16 нас…Үггүй мордсон чи минь…Уруулын хээ…Чи минь…Нарны хаан хүүхэд…Санааны чимээ…нэг байтугай үеийнхний аялж өссөн дуунууд…Энд “Хөх Монголын үр сад” дууг нь зориуд онцлоё. Муухан түүхэн киноноос илүү энэ дууныхаа клипийг хэд хэдэн телевизээр нэг өдөр нэг цагт цацаж, монголчуудын омог бахархлыг хэрэгтэй үед нь сэрээж чадсан санагддаг. Ариунаагийн хоёр том чанарыг би хүндэлдэг. Олны нүдэн дээр амьдардаг дуучид хувийн амьдралаа тайзтайгаа хольж хутган шоудаж, урлагийг гал тогооны алчуур, тасалбар зарах хэрэгсэл, рейтингээ барих арга болгох нь олон. Харин Ариунаа энэ зааг хязгаар дээр зогсож, хувийн амьдралаа эрхэмлэн авч үлддэг, мэргэжлийн тайзыг зохих төвшинд нь өргөж чаддаг дуучин. Энэ бол өнгө мөнгөний орчлонд ховор сайхан чанар. Тийм ч болохоор нандин эрхэмсэг эмэгтэй. Бас нэг сайхан чанар нь байнга олны анхаарлыг өөртөө татаж, болсон болоогүй дуу улиг болтол дуулж, тайз болоод урлагт мөнх ноёлох гээд чанартай чанаргүй үйлдвэрлэл эрхлээд байдаг дуучдаас эрс өөр. Дуулах цагтаа дуулсан шиг дуулна, хийсэн шиг хийнэ, шуугиулсан шиг шуугиулна. Бусад үед эгэл амьдралаа хөөж, салбар нэгтнүүддээ, залуу үед орон зай, боломж үлдээдэг. Энэ хоёр чанарыг нь он жил өнгөрөх тусам улам л үнэлдэг болоод байгаа. Зарим хүмүүс өөрийгөө л зарлах гэж тоглолт хийдэг бол Ариунаа урлагийг тунхаглах гэж, урлагт хэрэгтэй үед нь гишгүүр шат болох гэж, ард түмэндээ үзэл санааны үр хүртээх гэж зорьж тоглодог. Энэ удаа ч бас өөрийн тоглолтоороо “Тэнгэр шиг бай, тэнгэрлэг мөрөөдөлдөө эзэн бай” хэмээн энэ цагийн залуусыг уриалж байна. Ариунаа маань тоглолтоо хийх нь. Магадгүй олон жилийн дараа…цэцгэн хээтэй богино даашинзтай бүсгүй мөрөөдөлдөө эзэн болжээ. Түүний гялалзсан, гайхшруулсан, хором болгон нь шок, агшин болгон нь гэнэтийн тоглолтыг дахиад хэдэн жил хүлээхийг хэн мэдлээ?

УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
