Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын багш цолоор:
- Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн зөвлөх профессор, Монгол Улсын Гавьяат багш Дайчаагийн Дорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн төслийн удирдагч, доктор Жигжидсүрэнгийн Дугаржав,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн түүхийн музейн эрхлэгч асан, бэлтгэл хурандаа Гончигийн Хүүжий,
Гавьяат багш цолоор:
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, доктор Мустафагийн Алей,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Улаанбаатар театрын ерөнхий найруулагч Пунцагийн Урнаа,
Гавьяат эдийн засагч цолоор:
- Монгол Улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн дарга, мэргэшсэн нягтлан бодогч Гүнсэнгийн Алтанзаяа,
Хүний гавьяат эмч цолоор:
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч асан, хүүхдийн их эмч Лхамсүрэнгийн Золзаяа,
- Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн “Монгол анагаах ухааны төв” эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Сүрэнжидийн Сээсрэгдорж,
Гавьяат жүжигчин цолоор:
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ахмад уран бүтээлч, бүжигчин Цэрэндоржийн Эрдэнэчимэг,
Гавьяат хуульч цолоор:
- Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан, хуульч, өмгөөлөгч Банзрагчийн Ганбаатар,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Ховд эко цемент” төслийн захирал Сандагийн Балжинням,
Гавьяат барилгачин цолоор:
- Барилгын хөгжлийн төвийн зөвлөх, төсвийн сургалтын багш Борхүүгийн Сарантуяа
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын Техникийн үйлчилгээний хэлтсийн ахлах инженер Төвдийн Аюуш,
- Хилийн цэргийн дугаар ангийн эсгүүрчин Гомбожавын Ханд,
- Монголын Хуульчдын холбооны Архив бичиг хэргийн эрхлэгч Тангадын Жимсээ,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан, жолооч Чулууны Сайнбуян,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал Цэрэндоржийн Мөнх-Өлзий,
- “Монпеллетс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Баянжавын Цогбадрах,
- Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын салбарын эрхлэгч Тойсомын Базаррагчаа,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны “Чин хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Гэндэнсүрэнгийн Гүнсмаа,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, хошууч Базарсадын Болдбаатар,
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Баттулгын Нэргүй,
- Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ахлах ахлагч Цэрэнгийн Туяацэцэг,
- Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Дамдинжавын Хадбаатар,
Алтан гадас одонгоор:
- Нийслэлийн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Цэрэнгийн Ариунжаргал,
- “Монголын Мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, бүжиг дэглээч Дагвадоржийн Сувдмаа,
- “Очирдагинас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий менежер Жамбалдоржийн Доржханд,
Цэргийн гавьяаны одонгоор:
- Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Сайнбуянгийн Тайван,
Цэргийн хүндэт медалиар:
- Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн Хорооны командын байрын ахлах ахлагч Линагийн Цэрэндэжид,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Хүннү эйр” ХХК-ийн Нислэгийн албаны агаарын хөлгийн дарга Хангайн Санчир нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.







Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Өнөөдөр харагчин хонь өдөр
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
