Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сантай хамтран “Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, семинар”-ыг зохион байгуулж байна.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд баасан гараг хүртэл/2017.01.06/ үргэлжлэх сургалтын зорилго нь салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бөгөөд орон нутгийн анхан шатны нэгжид ажиллаж буй дарга, мэргэжилтнүүдийг хамруулж буй юм. Бүх аймаг, нийслэл, дүүргээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн 150 гаруй хүн сургалтад хамрагдаж байна. Эдгээр өдрүүдэд орон нутагт бодлогын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулагч нарт хүн ам дундаа хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, ойлголтоо тодорхой болгож зөвлөлдөх, шаардлагатай гарын авлагаар ханган ажиллана гэж семинарын зохион байгуулагчид хэлж байлаа.
Сургалт, семинарыг нээж ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нар үг хэлсэн. Дэд сайд С.Мөнгөнчимэг хэлсэн үгэндээ “Бидний боловсруулж буй төслүүдэд анхан шатанд ажиллаж буй та бүхнийхээ саналыг сонсох, тусгах нь чухал шүү” гэдгийг онцолж байлаа. Харин О.Алтансүх дарга хэлсэн үгэндээ “Салбар дундын хамтын ажиллагаа чухал. Тэр дундаа Хүүхэд хамгааллын хамтарсан багийн ажиллагааг улам бэхжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна. Бид одоо гал унтраах байдлаар ажиллах биш. Анхан шатны нэгж бүр эрсдэлт бүлгийн гэр бүл болон хүүхдийн тоог гаргаж, тэднийг соён гэгээрүүлэх, хамгаалах арга хэмжээг авч ажиллана. Хүүхдийн төлөө ажиллана гэдэг бол сэтгэл зүрхний ажил байдаг. Их олон асуудалд, олон алхам урагш алхаж хамтдаа амжилт олно гэж найдаж байна” гэж хэлсэн юм.
ХНХЯ болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас салбарынхаа анхан шатанд иргэдэд хүрч ажилладаг мэргэжилтэн, дарга нараа чадавхжуулах зорилгоор зохион байгуулж буй уг сургалт 2017. 01. 04-06-ны хооронд ОУ-ын Найрамдал цогцолборт үргэлжилнэ.


Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
