БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 27-29-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллав. БОАЖ-ын сайдын хамт тус яамны газар, хэлтсийн дарга нар, зарим ТББ-ынхан болон АНУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний паркийн захиргааны газрын дарга Том Медема, тус паркийн зөвлөх Роберт Макитош нар ажиллалаа. Энэ үеэр Хөвсгөл нуурын бүс нутагт тулгарч байгаа асуудал сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, ТХГН, УЦУОШГ-ын үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, АНУ-ын Үндэсний паркийн төлөөлөгчид арга, туршилгаасаа хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэдтэй уулзаж, орон нутгийн хөгжил, байгаль хамгаалал, аялал жуучлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулж ард иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Уулзалтыг нээж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Хөвсгөл нуур болон түүний орчим газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалж зөв зохистой ашиглан орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд төр засгийн болон орон нутгийнхан та бүхний хамтын ажиллагаа чухал юм. Монголын Швейцарь хэмээн нэрлэгддэг Хөвсгөл нуурын хосгүй үзэсгэлэнт байгаль, орон нутгийн иргэдийн давтагдашгүй нүүдлийн соёл, зан заншил нь гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг улам ихээр татаж байдаг. Хөвсгөл нуурын БЦГ-ын аялал жуучлалын бүсэд өнөөдрийн байдлаар 118 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нийт 561,74 га газарт аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах, газар ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авснаас 38 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлалын үйл ажиллагаа эрхэлж, жилд долоон сая гаруй төгрөгийн орлогыг орон нутагт оруулж байна. Монгол Улсын аялал жуучлалын гол төв болсон аймгийн хувьд жуулчдыг хүлээн авах даац нөөцийг зөв тогтоож, цаашид хэрхэн хангах, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг асуудлыг анхаарж ажиллах шаардлагатай байна. Орон нутгаас тодорхой ажлуудыг хийж байгаа ч төсвийн хүрэлцээ, санхүүжилт хөрөнгө мөнгө дутмаг байгааг орон нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс энэ асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгө харахгүй орон нутагт хэрэгжиж байгаа олон улсын төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэлээ.
Хатгал тосгоны иргэд албаны хүмүүст хэд хэдэн санал уламжлав. Үүнд Хатгалын тосгоны статусыг дээшлүүлэх, хог хаягдал, аялал жуулчлалын үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх, байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх асуудлуудыг тавилаа. Мөн аялал жуулчлалыг түшиглэсэн нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалын мэдээллийн төв, цогцолбор байгуулах шаардлагатай байна гэв.

Ард иргэдийн санал бодлын үндсэн дээр боломжтой зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Юуны өмнө Хатгал тосгоны статусыг сумын статустай болгох асудулыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр болов. Мөн Хатгал тосгоны соёлын төвийг сургалт суртачилгаа, соёлын үйл ажиллагааны төв болгоход дэмжлэг үзүүлж, засварын ажилд 10 сая төгрөгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг нуур орчмын эко системийг судлах судалгааны ажилд тодорхой хөрөнгийг төсөвт суулган шийдвэрлүүлэхээр болов. “Монголын экологийн төв” ТББ-аас дэмжлэг үзүүлж Хатгал сумын ЕБС-ын сурагчдын дунд хэрэгжүүлж байгаа “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд мөн танилцлаа. Өсвөрийн байгаль хамгаалагчдын үйл ажиллагааг дэмжиж БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гарын бэлэг гардуулж, хувиасаа гурван сая төгрөг хандивлалаа гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
