Манай улс 2013 оноос хойш шинэхэн багш нартаа шалгуур тавьдаг болсон. Тодруулбал, эрх зүйн хэд хэдэн баримт бичиг тэр дундаа Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, ШУ-ны сайдын 2013 оны А/305 тоот тушаал “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”, БШУ-ны сайдын А/52 тушаал зэргийг үндэслэн багш бэлтгэх их дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн иргэд болон мэргэжлээрээ 3-аас дээш жил ажиллаагүй иргэдэд зориулсан “Багшаар ажиллах эрх олгох шалгалт”-ыг 2013 оноос хойш жилд хоёр удаа зохион байгуулж байна.
Энэхүү шалгалтыг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн төлөөлөл орсон “СӨББ болон ЕБС-д эхний 1 жил багшаар ажиллах эрх олгох зөвлөл” хариуцдаг бөгөөд зохион байгуулалт, бүртгэлийн ажлыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хэрэгжүүлдэг юм.
Энэ удаагийн буюу 6 дахь удаагийн шалгалтын бүртгэл 2- дугаар сарын 10-наас 3-дугаар сарын 10-ны хооронд орон даяар явагдана. Бүртгүүлэхдээ цахим хэлбэрээр буюу shalgalt.itpd.mn хаягаар нэвтэрч зөвлөмжтэй танилцсаны үндсэн дээр шаардлагуудыг хангасан иргэн өөрийгөө бүртгүүлдэг юм байна.
Манай улсад жил бүр 10 гаруй мянга хүн багш мэргэжлээр төгсдөг бөгөөд эдгээрийг хангах ажлын байр хүрэлцээгүй, мөн төгсөгчдийн чанарын асуудал олон жилийн турш яригдаж байгаа зэргийг харгалзан боловсролын чанарыг өсгөх зорилгоор энэхүү шалгалтыг авах болсон юм.
Сонирхсон иргэд энэхүү холбоосоор нэвтэрч зөвлөмжтэй танилцаж бүртгүүлэх юм байна. http://shalgalt.itpd.mn/
Онлайнаар бүртгүүлсний дараа тухайн багшийн цахим шуудангийн хаяг руу онлайн жишиг даалгавар илгээх тул шуудангийн хаягаа үнэн зөв бөглөнө. Дараа нь өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгах хэрэгтэй гэж тус институтийн мэргэжилтэн зөвлөв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
