News.amjilt.com сайт арван жилийнхээ ойн хүрээнд нийгмийн салбар бүрт зориулан олон арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ удаад төгсөх ангийн сурагчдад зориулсан “Амжилт” боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулахад бэлэн боллоо. ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид та бүхэн боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийн элсэн суралцахыг хүссэн сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг авч, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар сонирхолтой лекцийг хүлээн авах болно. Бидний зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг бүх их дээд сургууль, коллеж, гадаадын тэтгэлэгт сургуулиудад зуучилдаг байгууллагууд, гадны их дээд сургууль, ЭЕШ -д бэлтгэдэг сургалтын төвүүдэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Монгол улсын хөгжил дэвшлийн ирээдүй болсон залуу үеийг эрдэм мэдлэгийн үрээр тэтгэж, Монгол улсын боловсролын салбарыг өнгөлж яваа их дээд сургуулиуд та бүхнийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй сургуулиуд энэ дугаарт холбогдоно уу: 89004549
“Амжилт” боловсролын үзэсгэлэн IV сарын 30-нд IT парк буюу Мэдээлэл технологийн үндэсний паркт болно.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
