Дэлхийн 140 орон гишүүнээр нь элссэн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) Монголын тухай албан ёсны мэдэгдлийг дэлхий даяар түгээлээ. ОУСХ нь өөрийн гишүүн орнуудад хийгдэж байгаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үзэл санаатай холбоотой сайн, саар жишээнүүдийг мэдээлэн түгээдэг уламжлалтай бөгөөд энэ удаад Олон улсын “Хууль ба Ардчилал” төвийн дүгнэлтийг үндэслэн Монголтой холбоотой мэдэгдэл түгээсэн байна. Уг мэдэгдэлд “Монгол Улсын засгийн газраас Парламентдаа өргөн барьж буй Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь өөрийн гишүүн байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран хүлээн авч байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооны зүгээс Монгол Улсын засгийн газрыг энэхүү хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар сонирхогч талуудыг оролцуулан нухацтай хэлэлцүүлэхийг уриалж байна.
Сүүлийн хэдэн жилийн турш маргаан дагуулж, олон янзын хувилбар дэвшүүлж байсан “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн төсөл Монголын парламентаар гуравдугаар сарын эхээр хэлэлцэгдэх гэж байна. Сүүлийн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо мэдэгдэхүйц өсч гурван сая хүн амтай улсад 400 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулах болсон. Хууль нь хэвлэл мэдээллийг зохицуулахад хэрэгтэй ч, агуулга нь хэвлэл мэдээллийн нөлөөлөл болон хүч боломжийг хязгаарлахад энэ хуулийн төсөл чиглэгдсэн байна.
Хууль ба Ардчилал Төвөөс энэ хуулийн төсөлд дүн шинжилгээ хийсэн бөгөөд Хууль ба Ардчилал Төвийн Гүйцэтгэх Захирал Тоби Мендэл хэлэхдээ: ” Өргөн нэвтрүүлгийн тухай хууль нь хэрэгцээ шаардлагад чиглэгдээгүй байгаад миний урам хугарлаа. Энэ хууль нь бие даасан үйл ажиллагааны зохицуулалтыг бүрэн хаасан бөгөөд нийгэмд зориулсан өргөн нэвтрүүлгийн талаар нэг ч дурьдаагүй байна” гэлээ.
Монголд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд улс төр хөндлөнгөөс оролцох нь сүүлийн жилүүдэд ихсэж байгаа нь баримтаар нотлогдоод байна. Хэвлэлийнхэн тодорхой сэдвээр гүнзгийрсэн нэвтрүүлэг хийвэл улс төрчдийн зүгээс тусгай зөвшөөрлийг нь хураах, үйл ажиллагааг нь хаахаар заналхийлж байна. Гэтэл хуулийн төсөлд энэ талаар тусгаагүй бөгөөд улс төрийн тоглогчдоос лиценз, зөвшөөрөл хамаарах ёсгүй гэдгийг Хууль ба Ардчилал Төвөөс онцгойлон тэмдэглэж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл энэ асуудлаар бас албан ёсны байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б. Галаарид хэлэхдээ: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо болон Хууль ба Ардчилал Төвөөс Монголын “Өргөн нэвтрүүлгийн хууль”-ийн төслийн талаар гаргасан дүгнэлттэй санал нэгдэж байна.
Монголын төр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа хууль тогтоомж гаргахдаа Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн шүхэр байгууллага болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн бусад ТББ-уудаас зөвлөмж, санал авч, төсөл боловсруулах ажлын хэсэгт төлөөлөл оролцуулдаг байсан уламжлалаасаа сүүлийн үед татгалзаж эхлээд байгаад харамсаж байна” гэлээ.
Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ) энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ: “Бид Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд засгийн газрын зүгээс аливаа хуулийн төсөл гаргахаасаа өмнө бүх талыг хамруулсан зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийх ёстой. Хэвлэл мэдээллийн салбарт мэргэжил мэдлэгээрээ арвин баялаг, сэтгүүлч мэргэжлийн талаар чухал зөвлөмж, зөвлөгөө өгөх хувьцаа эзэмшигчид болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийг төсөл боловсруулах үйл явцад Засгийн газрын зүгээс итгэл хүлээлгэн оролцуулах хэрэгтэй” гэсэн байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг: Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (ОУСХ),
Ази Номхон Далайн Бүс нутаг: Утас: 61 2 9333 0946
Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо нь 140 орны 600.000 гаруй сэтгүүлчдийг
төлөөлдөг
ОУСХ-ны твиттер хаяг: @ifjasiapacific
ОУСХ-ны фэйсбүүк хаяг: www.facebook.com/IFJAsiaPacific

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
