Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоо хамтран өнөөдөр “Их тэнгэр” цогцолборт “Иргэний мэдэх эрх” сэдвээр сэтгүүлчдийн уулзалт зохион байгуулж байна.
Уг уулзалтад аймгуудын телевиз, радио, сонин, сайтын сэтгүүлчид, МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга нараас бүрдсэн нийт 100 хүн оролцож байгаа юм.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гадаад бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд “Монгол дархлаа-Монгол бахархал”, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Монгол хүн-Монголын баялаг”, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Хуулийн засаглал ба шүүхийн шинэтгэл”, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг “Баялаг бүтээгчид, ногоон хөгжил”, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр “Батлан хамгаалах бодлого, хэрэгжилт” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.
Орон нутгийн сэтгүүлчид мөн Монголтоль.мн (Монгол хэлний их тайлбар толь, Монголын түүхийн цахим тайлбар толь)-ийн тухай, Үндэсний аюулгүй байдлыг хангахад орон нутгийн байгууллагын оролцоо сэдвүүдээр мэдээлэл сонсч, Орон нутгийн хэвлэл мэдээллийн тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг хийх юм.
Сэтгүүлчдийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхний амар мэндийг айлтгаж мэндчилье.
Монгол Улсын 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон сэтгүүлчдэд зориулсан “Иргэний мэдэх эрх” сэдэвт уулзалт эхэлж байна. Өнөөдрийн энэхүү уулзалт бол Та бүхнээр дамжуулан орон нутагт ажиллаж буй бүх сэтгүүлчидтэй хийж буй уулзалт юм.
“Иргэний мэдэх эрх” уулзалтын үдээс өмнөх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд биечлэн оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 онд Гадаад бодлого, аюулгүй байдал; Хүний эрх, хуулийн бодлого; Байгаль орчин, ногоон хөгжил; Хүний хөгжил, нийгмийн бодлого; Олон нийтийн харилцаа зэрэг салбарт санаачилсан хууль, төсөл, хөтөлбөр хийгээд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, мэдээлэл солилцоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж энэхүү уулзалтад хүрэлцэн ирж оролцоно. Та бүхэн Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс сонирхсон асуултаа асууж, мэдээллээ нягталж, баталгаажуулж авч болно.
Үдээс хойших хэсэг буюу хоёрдугаар хэсэгт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ба иргэний оролцоо асуудал, Та бүхний мэргэжил, мэдлэгт шууд хамаарах “Монгол хэлний их тайлбар толь”-ийн тухай мэдээллийг мэргэжилтэн, судлаачид хүргэнэ. Үүний дараа Орон нутгийн сэтгүүлчдийн байгууллагын дотоод асуудлаар Та бүхэн өөр хоорондоо ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр мэдээлэл, танилцуулга, илтгэл нийлээд Монголын төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын тоймыг мэдэх нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй сэтгүүлчдийн оролцоо, боломж, эрх үүргийн тухай ярилцах цогц уулзалт болно гэж үзэж байна.
Сэтгүүлчид бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Иргэний мэдэх эрх”-ийг хангахад тусалдаг өвөрмөц мэргэжилтэй хүмүүс. Та бүхэн бидний хүргэсэн мэдээ, мэдээллийг мэргэжил нэгтнүүддээ дамжуулж, орон нутгийн иргэддээ шуурхай хүргээрэй. Орон нутгийнхны сонсох чих, харах нүд болсон сэтгүүлчид Та бүхний ажилд амжилт хүсье.
Монгол Улсын иргэн бүрийн мэдэх эрх цагийн цагт нээлттэй байж, сэтгүүлчид Та бүхний үзэг хурц, үг сэцэн байхын ерөөл өргөн өнөөдрийн уулзалтыг эхлүүлж байна.
Та бүхэнд баярлалаа” гэлээ.
Уулзалт үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
