Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 52 тоот захирамжаар Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жемборийг зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүн батлагдаад байна.
Ерөнхий сайдын захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын А/166 тоот захирамж болон Хэнтий, Завхан, Ховд зэрэг аймгуудад арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан.
Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори 4 жилд нэг удаа болдог бөгөөд 2017 онд Монгол улсад зохион байгуулах эрхийг Монголын Скаутын холбоо хүлээн авсан билээ. Энэхүү арга хэмжээ нь 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд 7 хоногийн хугацаатай Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах бөгөөд гадаадын 50 гаруй орны 2.000, Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийн 4.000 гаруй хүүхэд, залуучууд, 20 гаруй орны 1.500 зохион байгуулагчид, гадаад, дотоодын зочид төлөөлөгчид оролцоно.
Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Монголын Скаутын Холбооны 11-324171 утсаар холбогдоорой.




Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
